Байгууллагын хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалХариуцлагын даатгалБайгууллагын хариуцлагын даатгал

Байгууллагын хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Байгууллагын үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулсан эдийн болон эдийн бус хохирлын өмнө хүлээх хариуцлага

Даатгалын эрсдэл

Байгууллагын эзэмшил, өмчлөлийн газар нутагт зорчиж буй этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах аливаа үйл явдал болон түүний ажиллагсдын болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэл

Даатгалын үнэлгээ

Хариуцлагын нийт хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 10 сая төгрөгөөс багагүй хэмжээгээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хувь нь даатгалын хязгаар үнэлгээнээс 2.3 хувиас доошгүй байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шүүхийн шийдвэр;
  7. Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын холбогдох баримт;
  8. Даатгуулагч нь гуравдагч этгээдээс гаргасан хохирлын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа мэдэгдсэн албан захидал;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа эсхүл шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  7. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  8. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  9. Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.
  10. Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана.
  11. Даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нийт хариуцлагын дүнгийн 50 хувиас ихгүй байна.
  12. Нэг нэхэмжлэлээр даатгагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээ нийт хариуцлагын хэмжээний 15 хувиас ихгүй байна.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгуулагчийн ажилчид албан хаагчид ба дадлага хийж буй иргэдийн хөрөнгийн буюу амь нас эрүүл мэндийн хохирол болон даатгуулагчийн өөрийн хөрөнгөд учирсан хохирол;
  15. Даатгуулагчийн эзэмшилд буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, байр барилга, тоног төхөөрөмж түр авсан, зээлсэн, түрээслэсэн, лизингийн гэрээгээр авсан эд хөрөнгөд учирсан хохирол;
  16. Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол Улсын зохих лиценз зөвшөөрөлгүй байхад тохиолдсон бусдын амь нас, эрүүл мэнд хөрөнгөд хохирол учирсны төлөө хүлээх хариуцлага;
  17. Даатгуулагчийн санаатайгаар бусдын амь нас эд хөрөнгөд учруулсан хохирол;
  18. Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
  19. Даатгуулагчийн болон түүний ажилтны бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол;
  20. Даатгуулагч бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол;
  21. Эд хөрөнгийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  22. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хорогдол;
  23. Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол;
  24. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  25. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
  26. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  27. Дайн болон түүнтэй адилтгах бусад төрлийн үйл ажиллагаа, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, зэвсэгт бослого, хууль бус жагсаалт цуглаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаатай холбогдон гарах бүх төрлийн хохирол;
  28. Үйлдвэрлэлийн стандарт, технологийн горимыг илтэд зөрчиж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  29. Гадаад улс оронд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой шалтгаанаас үүдэн гарсан хохирол;
  30. Бүтээгдэхүүний ашиглалтын хүчинтэй хугацаа дууссанаас үүдэн гарсан хохирол;
  31. Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  32. Импортын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулаагүй бүтээгдэхүүн үйлчилгээнээс үүдсэн хохирол;
  33. Тухайн бүтээгдэхүүн болон тухайн Даатгуулагчид өөрт нь учирсан бүх төрлийн хохирол;
  34. Тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэрэглэх зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  35. Үйлдвэрлэгчийн ажлын байрандаа орхиж явсан машин, тоног төхөөрөмж, материалаас шалтгаалан гарсан хохирол;
  36. Хадгалалтын горимыг илтэд зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  37. Худалдан авсан бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнэ өртөг;
  38. Хууль дүрэм зөрчин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ба үзүүлсэн үйлчилгээний улмаас бусдад учирсан хохирол;
  39. Эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэх болон борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн ба үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;
  40. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
  41. Даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг эсхүл даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх ёсгүй үүргийн хүрээнд үүссэн хохирол;