ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, ЗТХЯ, НЗДТГ болон “Монгол Даатгал” ХХК, “Оюу толгой” ХХК, “Мобиком” ХХК нар хамтран хэрэгжүүлсэн зам тээврийн аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх “Дураараа биш ээ! Дүрмээрээ” аяны хүрээнд 2019 оны 09-р сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 16.3, гэмтсэн хүн 22.4, нас барсан хүн 22.2 хувиар тус тус буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 24.5, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 7 хувиар тус тус буруулсан үр дүнд хүрч чадсан байна.