mn en kr

Компанийн танилцуулга



Танилцуулга

Монгол Даатгал компани нь 1934 онд тулгын чулуугаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш даатгалын үйлчилгээг ард иргэддээ үзүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт харилцагч нарын эрэлт, хэрэгцээнд тулгуурлан эрсдэлийг хамгаалсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хөгжүүлэн салбарын тэргүүлэгч, чиглүүлэгч байсаар ирлээ.

Монгол Даатгал компани нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 29 салбар нэгж, 670 төлөөлөгчөөрөө дамжуулан, Монгол Улсын нийт иргэддээ даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.


Эрхэм зорилго

Эрхэм харилцагчдынхаа амгаланг алсын хараагаа болгон эрүүл засаглалтай чадварлаг хамт олны сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эх орондоо баялаг бүтээх

Алсын хараа

Тэмүүллээр жигүүрлэсэн хүмүүний амгалан бидний амжилтын үндэс байж ирээдүйг бид итгэлээр хөглөнө

Уриа

Хүмүүний амгалангаар жигүүрлэж, Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө

Үнэт зүйлс

  • Хүндлэл ба нэгдэл: Бид харилцагчаа эрхэмлэн ёс зүйг дээдэлсэн нэгдмэл зорилготой эвсэг хамт олон
  • Хариуцлага ба хамаарал: Бид ногоон байгалийг хүндлэн хайрласан эх дэлхийн эрдэнэт хүмүүн
  • Шилдэг байдал: Бид эх орондоо баялаг бүтээн, даатгалын салбарын хөгжлийг тодорхойлсон Монгол улсын хүндэт иргэн
  • Шилдэг түнш: Бид таван тивийн хүндэт түншүүдийн дэлхийд данстай эхний сонголт


Төлөөлөн удирдах зөвлөл

Нийт хувьцааны 100%-г эзэмшигч: МИЛЛЕННИУМ СЕКЮРИТИС МЕНЕЖМЕНТ ЛИМИТЕД


ТУЗ-ын дарга:

Громов Сергей Борисович

ТУЗ-ын гишүүд:

  • Огай.Н.Ю
  • Ц.Ганчимэг
  • Т.Батзул
  • ТУЗ-ЫН ХАРААТ БУС ГИШҮҮД:
  • М.Чингүн
  • Д.Мөнхбат
  • Норихико Като


Удирдлагын баг







Ч.ЭНХ-АМГАЛАН

Гүйцэтгэх захирал




О.ЭРДЭНЭБУЛГАНГ.БАТБАЯРЦ.МӨНХБАТ
Үйл ажиллагаа хариуцсан газрын захиралБайгууллагын даатгалын бизнесийн газрын захиралЭрсдэлийн удирдлагын газрын захирал





Г.ГАНЖАРГАЛ

Иргэдийн даатгалын бизнес хөгжлийн газрын захирал


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ