mn en kr

БАЙШИН
ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ


Таныг болон
Таны гэр бүлийг
Санхүүгийн эрсдэлээс
Бүрэн хамгаална

БАЙШИН ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ


Монгол Даатгал ХХК нь ард иргэдэд даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй хэлбэрээр хүргэх замаар даатгалын боловсрол олгох зорилгын хүрээнд “Хүртээмжтэй даатгал” үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.


Хүртээмжтэй даатгал

Амь нас, эрүүл мэндийн хамгаалалт нь гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх даатгалын үйлчилгээ.

Даатгуулагчийн эзэмшиж буй гэр, хашаа, байшинд урьдчилан таашгүй галын эрсдэл тохиолдсоноос үүдэн гарах санхүүгийн хохирлыг нөхөн төлөх даатгалын үйлчилгээ.

Даатгалын хугацаа

  • Нэг жил

Юуг даатгуулах вэ?

  • Байшин

ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Гэнэтийн осол
  • Галын эрсдэл



НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Амь нас, эрүүл мэндийн даатгал:

  • Даатгуулагчийн өргөдөл, гэрээт баталгааны эх хувь
  • Даатгуулагч эмчилгээ хийлгүүлсэн болохыг баталгаажуулсан эмнэлгийн хуудас буюу лист, бусад нотлох бичиг баримт
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт
  • Шаардлагатай гэж үзвэл эмчлэгч эмчийн дүгнэлт, тодорхойлолт

Гэр, хашаа байшингийн даатгал:

  • Даатгуулагчийн өргөдөл /маягтын дагуу/
  • Холбогдох мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт /даатгалын эрсдэлээс хамаарна/
  • Эрх бүхий байгууллагын хохирлын үнэлгээний тайлан
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь
  • Хөрөнгөтэй холбоотой баримтууд
  • Хохирлыг баталгаажуулах, нотлоход шаардагдах бусад материалууд

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
Факс: 310347

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ