mn en kr

Мэдээ мэдээлэл


МОНГОЛ ДААТГАЛ ХХК-ЫН ХОВД ХОТ ДАХЬ САЛБАР ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

2017-10-26 03:27:55

Монгол Даатгал ХХК нь байгуулагдаад тасралтгүй 82 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй даатгалын ууган компани билээ. Орон нутагийн бүх аймагт салбаруудтай бөгөөд тухайн аймаг сумдуудад даатгалын үйлчилгээг иргэд болон байгууллагад хурдан шуурхай хүргэн ажилласаар байна.

Ховд салбарын үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж, харилцагч үйлчлүүлэгчдээ дээдлэн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, тохь тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор энэ сарын 09-ны билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ