mn en kr

Мэдээ мэдээлэл


85 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МОНГОЛ ДААТГАЛЧУУД НЭГДЭН ЧУУЛЛАА

2019-12-11 06:34:24

Монгол Улсын даатгалын салбарын тэргүүлэгч, анхдагч Монгол Даатгал ХХК үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн нэгдсэн чуулга уулзалт Шангри-Ла IMAX танхимд боллоо. Нэгдсэн чуулга уулзалтыг Монгол Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан шинэчлэгдсэн стратеги төлөвлөгөө болон ирэх жилүүдийн зорилго, зорилтуудыг танилцуулан нээлээ.

Тус чуулга уулзалтаар өнгөрч буй оныхоо ажлыг дүгнэн тайлагнаж, энэ оныхоо үйлчилгээний чанар, харилцагч нартаа хүргэх үйлчилгээг сайжруулах, шинэ шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар төвлөрөн харилцан чуулдгаараа онцлог юм.

2019 онд итгэл хүлээлгэсэн харилцагчийн тоо 255,000 хүрч, салбартаа хамгийн өндөр буюу 17 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож, нөөц сангийн хэмжээг 28 тэрбум төгрөгт хүргэн, цахим даатгалын үйлчилгээнд chatbot-ийг нэвтрүүллээ.

Мөн нийгмийн хариуцлагыг өндөрт хэрэгжүүлэгч байр сууриа хадгалан 2019 онд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

Монголын ирээдүй болсон залуусын боловсролыг дэмжих

  • Нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан “МОНГОЛ БАХАРХАЛ” тэмцээнийг “Монголын сургуулийн өмнөх боловсролын багш хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулж Монгол уламжлал, өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр орууллаа.
  • “ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ” эрдэм шинжилгээний хурлыг СЭЗДС-тай хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа.
  • Даатгалын салбарын асуудал, шийдлийг мэргэжлийн өнцгөөс хэлэлцэх “ДААТГАЛ 85” мэтгэлцээний тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажилалаа.

Зам тээврийн эрсдэлийг буруулах

  • Дураараа биш ээ! ДҮРМЭЭРЭЭ аяныг хамтран зохион байгуулж аяны хугацаанд зам тээврийн осол, гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 16.3, гэмтсэн хүн 22.4, нас барсан хүн 22.2 хувиар тус тус буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 24.5, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 7 хувиар тус тус буурсан үр дүнд хүрсэн байна.
  • “СУРГУУЛЬ ХҮРЭХ ЗАМ” ЕБС нарын дунд гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж нийт 848 бүтээл хүлээн авлаа.

Монгол улсын даатгалын салбарт өмнө гарч байгаагүй их амжилттайгаар 2019 оноо үдэж 2020 оноо угтан авч байна.

ИТГЭЛ ДАГУУЛСАН 85 ЖИЛ


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ