mn en kr

Мэдээ мэдээлэл


“Дураараа биш ээ! Дүрмээрээ” аяны ТАЛАРХАЛ “Монгол Даатгал” ХХК хүлээн авлаа

2019-11-04 03:37:24

Зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах зорилготой “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аяны сарын ажлыг дүгнэлээ. Энэ оны 09-р сарын 23-ны өдрөөс 10-р сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 16.3, гэмтсэн хүн 22.4, нас барсан хүн 22.2 хувиар тус тус буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 24.5, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 7 хувиар тус тус буурсан үр дүнд хүрсэн байна.

Аяны Ерөнхий зохион байгуулагч Цагдаагийн ерөнхий газраас хамтран ажиллаж байгаа “Монгол Даатгал” ХХК-ийн хамт олонд “Талархал” гардуулж оруулсан хувь нэмрийг нь үнэллээ.

Энэ онд үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байгаа “Монгол Даатгал” нь Тээврийн хамгийн олон даатгуулагчтай компанийн хувьд авто зам дээрх осол, гэмтлийг бууруулах энэ ажилд идэвх санаачилгатай оролцож нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Нийт жолооч нартаа зам тээврийн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, дүрмийн дагуу, бие биендээ хүндэтгэлтэй оролцохыг хүсье!


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ