mn en kr

Мэдээ мэдээлэл


ДААТГАЛЫН САЛБАРЫН спортын наадамд “Монгол Даатгал” ХХК АВАРГАЛЛАА

2019-10-28 08:01:29

МУ-д даатгалын салбар үүсч хөгжсөн ой, “Монгол Даатгал” ХХК байгуулагдсаны тус тус 85 жилийн их ой энэ жил тохиож байна. Монголын Даатгалын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын их наадам энэ жил спортын таван төрлөөр болж 18 байгууллагын 180 гаруй тамирчид өрсөлдлөө.

Наадамд “Монгол Даатгал” ХХК багийн дүнгээр тэргүүлж Шилжин явах цомын эзэд боллоо. Энэ үеэр компанийн тамирчдыг үнэлж Биеийн тамир спортын газрын тэргүүн дээд шагнал “Алтан од” тэмдэгээр нягтлан бодогч Н.Чулуундолгор, Биеийн тамир спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр нягтлан бодогч Б.Мягмарсүрэн, Шилдэг довтлогчоор Баянзүрх дүүргийн нягтлан бодогч Б.Янжмаа, Тэргүүн тоглогчоор Иргэдийн даатгалын менежер С.Солонго нар шагнуулсан амжилтаар их наадам маань өндөрлөлөө.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ