mn en kr

Мэдээ мэдээлэл


“Дураараа биш, дүрмээрээ” аяныг дэмжиж байна

2019-10-15 12:15:35

Даатгалын салбарын анхдагч “Монгол Даатгал” ХХК нь 85 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх “Дураараа биш ээ, дүрмээрээ” аянд нэгдлээ.

“Монгол даатгал” нь ард иргэд, харилцагч нараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн мэргэжлийн боловсон хүчин болон мэргэжилийн байгууллагатай хамтран төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг юм. “Дураараа биш ээ, дүрмээрээ” аян зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгаа нь манай компанийн энэхүү ажил үүрэгтэй шууд холбогдож байгааг хэлэхэд таатай байна. 

Цагдаагийн Ерөнхий Газраас санаачлан өмнө зохион байгуулсан “Яараад яахав дээ” аян нь зам тээврийн ослыг 50 хувиар бууруулж амжилттай хэрэгжсэн байдаг. Тэгвэл энэ удаа Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигчдод болон бусаддаа хүндэтгэлтэй хандаж дүрмээрээ зорчиж чадвал түгжрэлийг 38 хувиар бууруулж чадна гэж албаныхан хэлж байна.

“Монгол Даатгал” ХХК авто тээвэрт 160 мянга гаруй даатгуулагчтай, 21 аймаг, Улаанбаатар хотын дүүрэг бүрт 30 салбарыг ажиллуулж буй салбартаа тэргүүлэгч юм. 


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ