mn en kr

Мэдээ мэдээлэл


ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ

2019-05-13 02:43:09

СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхим болон 85 жилийн түүхтэй Монгол Даатгал ХХК-аас хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал 

ЗОРИЛГО: Монгол улсын даатгалын зах зээлд тулгамдаж буй асуудлууд, зах зээлийн хөгжлийг хурдасгах боломж, гарцуудыг эрэлхийлж, тодорхой шийдлүүдийг санал болгоход чиглэгдэнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ: Санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг Их, Дээд сургууль, коллежийн бакалаврын түвшний оюутнууд оролцох боломжтой.

ШАГНАЛЫН САН:

  • Шилдэг бүтээл 1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /800,000 төгрөг/
  • Шилдэг бүтээл 2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /600,000 төгрөг/
  • Шилдэг бүтээл 3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал /400,000 төгрөг/
  • Тусгай байр 1 Батламж, мөнгөн шагнал /200,000 төгрөг/

Хурал зохион байгуулагдах огноо: 2019.05.24

  • Бүтээлийн товч хураангуй хүлээн авах хугацаа: 2019.05.15-18
  • Бүтээлийг бүрэн эхээр хүлээн авах хугацаа: 2019.05.20
  • Илтгэлийн танилцуулга хүлээн авах хугацаа: 2019.05.21

Бүтээлийг www.conference.ufe.edu.mn хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99101186 /Б.Алтанзул/, Email: altanzul.b@ufe.edu.mn


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ