mn en kr

Мэдээ мэдээлэл


ЦАХИМ ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ МОНГОЛ ДААТГАЛЧУУД НЭГДЭН ЧУУЛЛАА

2018-12-20 07:00:03

Цахим даатгалын үйлчилгээг салбартаа анхлан нэвтрүүлсэн амжилттай, 84 жилийн түүхтэй, Даатгалын салбарын голлох үзүүлэлтээр тэргүүлэгч Монгол Даатгал ХХК-ийн Улаанбаатар хот болон Орон нутгийн нийт 200 гаруй мэргэжилтэн цугладаг нэгдсэн чуулгаа “ЦАХИМ ЭРИНД – НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ сэдвийн хүрээнд  халуун ам бүлээрээ нээлээ.

Тус нэгдсэн сургалтаар хурдацтай хөгжиж буй даатгалын үйлчилгээг ард иргэддээ илүү хүртээмжтэй хүргэх зорилгыг нэн тэргүүнд тавьж, Монгол улсад даатгалын салбарын хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг илүү сонголттой хэлбэрээр хүрэх, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

2018 онд Монгол Даатгал ХХК нь зах зээлд Буухиа хүү мобайл аппликейшн, онлайн даатгалыг үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд харилцагчийн тоо эрс нэмэгдэж байгаа нь даатгалын үйлчилгээг илүү цахим хэлбэрт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа харуулж байна.

Цахим даатгалын үйлчилгээг дараах хэлбэрээр хүргэж байна. үүнд:

  1. Буухиа хүү мобайл аппликейшн: дамжуулан харилцагч гар утсаараа даатгалын үйлчилгээг авах боломжтой. Даатгал хийлгэх, даатгалын гэрээг сунгах, нөхөн төлбөрийг явц харах, ослын үеийн зураг баталгаажуулах  
  2. Онлайн даатгал: Даатгалын үйлчилгээ авах, даатгалын гэрээг сунгах
  3. Буухиа даатгал: харилцагч 7010-1990 утсанд залган даатгалаа хийлгэх боломжтой бөгөөд даатгалын гэрээг харилцагчийн хүссэн газарт хүргэж өгч байна.

Хүмүүний амгалангаар жигүүрлэж, Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ