mn en kr

Мэдээ мэдээлэл


“АМГАЛАН” ХОРТ ХАВДРЫН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ

2018-12-10 10:54:46

Монголчууд бидний дунд хамаатан садан, ойр дотны хэн нэг нь хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвчилж, эмчлүүлж бүр цаашлаад үүний улмаас хагацах зовлон үзээгүй айл, хүн байхгүй болов уу гэхэд хол зөрөхгүй биз ээ.

Хоёр жилийн өмнө гэхэд дэлхийн 195 улсын хүн амын дунд хорт хавдарын тохиолдол, үүнээс улбаатай нас баралтанд судалгаа хийсэн америк эрдэмтэдийн мэдээлснээр манай улс тэргүүлж байсан. Монгол улсын нийт хүн амын 15000 иргэн нь хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд жил бүр тэднээс 5000 хүн хорвоог орхиж байна. 2018 он гарснаар хорт хавдрын 7000 шинэ тохиолдол бүртгэгдсэн статистик судалгааны харамсалтай дүн гарчээ. Аливаа өвчнөөс хамгаалах хамгийн найдвартай арга бол урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нэгэнт хорт хавдар туссан бол зөв зохистой эмчилгээ, үйлчилгээ авах нь нэн чухал боловч манай улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд энэ нь боломж муу, хангалтгүй байдаг тул тухайн өвчтөн болон түүний ар гэрийнхэнд сэтгэл санааны төдийгүй санхүүгийн асар их дарамт учруулдаг. Тиймээс иргэн та өөрийн хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хорт хавдрын аливаа болзошгүй эрсдэлээс уридчилан сэргийлж, хамгаалаарай


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ