mn en kr

Мэдээ мэдээлэл


Даатгалын салбарын түүхт Монгол даатгал компани 80 насыг зооглолоо

2017-10-26 03:17:35

Монгол даатгал ХХК үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн баярын хурал Монгол улсын төрийн ордон, төрийн ёслол хүндэтгэлийн танхимд ахмад үе, эрхэм зочид, орон нутаг болон хотын нийт ажиллагсдын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг нээн Гүйцэтгэх захирал Төмөр-Очирын Батзул үг хэлэхдээ бидний ахмад үеийн бүтээн бий болгосон суурь баттай сайн байж, бид өнөөгийн нийгэмд хамгийн шилдэг баг, шилдэг мэргэжилтнүүдээр хүрээлүүлэн ажиллаж энэхүү суурийг бэхжүүлэн яваа нь даатгалын салбарынхаа түүчээ нь болж урагш тэмүүлэн, шилдэг байх үндэс болж байна хэмээн дурдан баярын хурлын үйл ажиллагааг нээлээ. Энэхүү хуралд төр нийгмийн зүтгэлтнүүд, даатгалын салбарын хамтран зүтгэгчид, ахмад үе ээлж дарааллан сэтгэлийн үгээ хэлэн, залуу хойч үедээ сургаал айлдан байсан бол залуу үеийн төлөөлөл бид дараа дараагийн 80 жилийг улам илүү амжилтын дор түүчээлэн тэмүүлэх болно хэмээлээ.

Мөн Монгол даатгал компаниас Монгол улсын төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор 1, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, Онц тээвэрчнээр 3, Хууль зүйн яамны жуухаар 1, Эдийн засгийн хөдөлмөрийн яамны эдийн засгийн тэргүүний ажилтангаар 6, Сангийн яамны Санхүү банкны тэргүүний ажилтангаар 6, Сангийн яамны жуух 4, МЗХолбооны Тэргүүний залуугаар 14, Санхүүгийн зохицуулах хорооны шагналуудаар 39 ажилтнуудыг хийсэн бүтээсэн ажил, даатгалын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн урамшуулсан шагналын хур буулаа.

Итгэлээр жигүүрлэж, ирээдүйг хөглөсөн 80 жилээ тэмдэглэж байгаа үе үеийн Монгол даатгалчууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.         

Монгол даатгал


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ