mn en kr

Мэдээ мэдээлэл


МОНГОЛ ДААТГАЛ КОМПАНИ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

2018-10-08 03:00:42

Монгол Даатгал компаниас өндөр насны тэтгэвэртээ гарсан Улаанбаатар хотын болон орон нутгийн салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Монгол Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Т.Батзул энэ онд хийж гүйцэтгэсэн ажлууд болон ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудыг танилцуулав. Мөн түүнчлэн цаашид ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

Монголын даатгалын салбарын нэгээхэн хэсэг болсон ахмад настнууд маань хүндэтгэлийн зоог барин, нэг өдрийг найз нөхөдтэйгөө халуун дулаан өнгөрөөлөө.


Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. 


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ