mn en kr

Мэдээ мэдээлэл


”GOBI MARCH” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН МОНГОЛД

2018-07-30 08:56:23

Дэлхийн аялал жуулчлалын брэнд "The 4 Desert Race" марафон Монголд зохион байгуулагдаж байна. Дэлхийд алдартай “The 4 Desert Race” олон улсын ультра марафон нь Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд жил бүр зохиогддог олон улсын арга хэмжээ юм. Энэ нь хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж, долоо хоногт 250 км туулдаг хэт холын марафон юм. Энэхүү марафоны 15 дахь уралдааныг МОНГОЛ УЛСАД АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
“GOBI MARCH” марафон 07.29-нөөс 08.04-ний хооронд болно. Маршрутын хувьд Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Киданы үеийн Хар Бухын балгасаас эхлээд Хөгнө, Тарнийн байгалийн цогцолборт газар, Элсэн тасархай, Архангай аймгийн Хашаат сумаар дайран Орхоны хөндийг туулж, Монголын эртний нийслэл Хархорум хот, одоогийн Эрдэнэзуу хийдэд бариа хийснээр өндөрлөх юм. Марафонд 40 гаруй улсын 232 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчин Р.Оргилоо дэмжин Монгол Даатгал ХХК-ийн хамт олон гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг үзүүллээ.
МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙГАА Р.ОРГИЛДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ