Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

HomeГүйцэтгэх захирлын мэндчилгээ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид харилцагч төвтэй, мэргэшсэн, ёс зүйтэй даатгалын үйлчилгээг шилдэг шийдлээр хүртээмжтэй хүргэж, итгэлтэй ирээдүйг бүтээлцэнэ.

АЛСЫН ХАРАА

Даатгалын иж бүрэн үйлчилгээг айл өрх, албан байгуулага бүрт хүргэсэн дэлхийн жишиг компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Харилцагчийн сэтгэл ханамж, Мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, Инноваци, шинийг санаачлах, өөриймсөг хандлага, Багийн ажиллагаа, Нийгмийн хариуцлага

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эх орныхоо тайван амгалан, иргэдийнхээ тав тухтай амьдрал, Монгол улсынхаа хөгжлийн төлөө өдөр бүр зогсолтгүй ажиллаж байгаа эрхэм бизнес эрхлэгч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсынхаа хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн найдвартай бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг даатгалын компанийн байр суурийг ямагт хадгалж ирсэн Монгол Даатгалчууд бид 2019 онд 32,6 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн, нийт нөөцийн сангийн хэмжээг 24,4 тэрбум төгрөгт хүргэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 17,9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон бөгөөд тус онд Монгол улсын хэмжээнд тохиолдсон хамгийн өндөр дүнтэй даатгалын эрсдэл болох БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрт гарсан галын эрсдэлийн хохирол дээр давхар даатгагчтай хамтран 8,2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдууллаа.

Энэ бүх амжилтууд маань бидэнд өөрсдийн эрсдэлээ шилжүүлж, итгэл хүлээлгэх даатгагч буюу түншээрээ сонгож буй 255,000 гаруй даатгуулагч, эрхэм харилцагчдын маань итгэлийн томоохон үр дүн билээ.

Манай компани өөрийн өргөн мэдээллийн бааз суурь, тогтвортой соёл, мэргэшсэн чадварлаг баг хамт олонд тулгуурлан Монгол улсын 21 аймаг дахь өөрийн 33 салбар, даатгалын борлуулалтын хамгийн өргөн сүлжээгээр бүхий 700 гаруй төлөөлөгчөөрөө дамжуулан харилцагч төвтэй даатгалын үйлчилгээг санал болгон ажиллаж байна. Үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн орчин үеийн давшилтэт технологийг ашиглан цахимаар даатгалын үйлчилгээг хүргэн, тэдний хүсэл, хэрэгцээ, сэтгэл ханамжийг 7/24 цагаар зогсолтгүй сонсож, судлан, байнгын сайжруулалтыг хийж, санхүүгийн голлох үзүүлэлтээр тэргүүлж байна. Бид хөгжлөөрөө ямагт анхдагч, тэргүүлэгч байгааг хэлэхэд таатай байна.

Даатгалын салбарын хөгжлийн тэргүүлэгч компанийн хувьд даатгалын үйлчилгээг харилцагч нарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан дижитал даатгалын системийг салбартаа цогцоор нь нэвтрүүлэхээр дэлхийд нэр хүндтэй даатгагч Munich reinsurance, Allianz insurance, АXA insurance, Tokio Marine Insurance нарын үйл ажиллагаандаа ашигладаг дижитал системийг хэсэгчлэн нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Ингэснээр даатгуулагч, харилцагч нартаа даатгалын үйлчилгээг цогцоор нь зайнаас хүргэх боломжийг бүрдүүлж байгааг дуулгахад таатай байна.

Түүнчлэн бид дэлхийд нэр хүндтэй, өндөр зэрэглэлтэй, тэргүүлэгч давхар даатгалын компаниудад эрсдэлээ шилжүүлснээр харилцагчиддаа хамгийн өндөр багцын хамгаалалт буюу 12.5 ам. долларын багцыг санал болгон ажиллаж байна.

Харилцагчидтайгаа хамтдаа хөгжүүлж буй бидний бизнес өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь иргэд, албан байгууллагууд даатгалын мөн чанар, ач холбогдлыг өндрөөр хүлээн авч байгаатай холбоотой. Тиймээс хүмүүний итгэлтэй ирээдүй, амар тайван амьдралын төлөө бидний итгэл үнэмшил цуцашгүй байж, даатгалын үйлчилгээг хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд тэмүүлсээр байх болно.

Та бүхний ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!

Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан