Даатгалын зүйл

  • Чирэгч болон чиргүүлээс бүрдсэн, зөвшөөрөгдсөн зам дээр тодорхой маршрутын дагуу тээвэрлэлт хийх зориулалт бүхий хүнд даацын тээврийн хэрэгсэл;
  • Даатгуулагч зохих нэмэлт хураамжийг төлсний үндсэн дээр дараах даатгалын зүйлийг нэмэлтээр даатгуулж болно.
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодогч жолоочийн өмчлөгчийн өмнө хүлээх хариуцлага;
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодогч жолоочийн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага;
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодогч жолоочийн амь нас, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт.

Даатгалын эрсдэл

Хүнд даацын тээврийн хэрэгсэл зориулалтын зогсоолд болон гражид байх үеийн эрсдэлүүд. Үүнд:

  • Байгалийн бүх эрсдэлүүд;
  • Сантехникээс үүдэлтэй эрсдэлүүд;
  • Галын эрсдэлүүд;
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн агуулах байрны нуралт;

Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үеийн бүх эрсдэлүүд. Үүнд:

  • Байгалийн бүх эрсдэлүүд;
  • Галын эрсдэлүүд (гаднаас үүссэн гал, цахилгааны утаснаас үүдэлтэй гал);
  • Цуваагаар явж байх үеийн бүх осол;
  • Бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, шүргэлдэх;
  • Түр зогсох, саатах үеийн эрсдэлүүд;
  • Аливаа гадны зүйлээс үүдэлтэй хохирол;

Ачааг ачиж буулгаж байх үеийн эрсдэлүүд. Үүнд:

  • Ачигч механизмаас үүдэлтэй хохирол;
  • Ачааг буулгаж байх үеийн эрсдэл;

Даатгуулагч зохих нэмэлт хураамжийг төлсний үндсэн дээр дараах хамгаалалтыг нэмэлтээр авч болно. Үүнд:

  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн алдаатай үйлдэл, хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас өмчлөгчид хохирол учруулах;
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн алдаатай үйлдэл, хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах;
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ажил үүргээ гүйцэтгэж явах үед гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах;

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Даатгалын үнэлгээ = Хүнд даацын тээврийн хэрэгслийн үндсэн үнэ+ Нэмэлт тоноглолын үнэ
  • Хүнд даацын тээврийн хэрэгслийн үндсэн үнийг даатгагчаас санал болгосон зах зээлийн жишиг үнийг үндэслэн тогтооно;
  • Нэмэлт тоноглолын үнэ гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс Даатгуулагчийн хүсэлтийн дагуу нэмж тоноглон суурилуулсан тоноглолын зардлын дүн байна;

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг тооцохдоо хүнд даацын тээврийн хэрэгслийн эрсдэлийн түвшин, ашигласан жилээс хамааруулан тогтоох ба цогц даатгалд хамаарах тус бүрийн үнэлгээнээс хамааран 0.8%-1.42% байна..

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
  5. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 1-т заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  6. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  7. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  10. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  11. Хүнд даацын тээврийн хэрэгслийн сэргээн засварлах зардал нь даатгалын үнэлгээний 90 хувиас их бол бүрэн сүйрэл гэж үзэж нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан хохирлын үнэлэгдсэн хэмжээгээр 100 хувь олгоно.
  12. Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээ нь даатгагчаас санал болгосон жишиг үнээс бага тохиолдолд сэргээн засахад гарах зардал нь зах зээлийн жишиг үнийн 90 хувиас их бол мөн бүрэн сүйрэл гэж үзэж нөхөн төлбөрийг хохирлын үнэлгээнээс 90 хувиар тооцон олгоно.
  13. Хүнд даацын тээврийн хэрэгсэл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно. Хэрэв хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээ зах зээлийн жишиг үнээс их байвал хохирлыг нөхөн төлөхдөө зах зээлийн жишиг үнийг үндэслэнэ.
  14. Хүнд даацын тээврийн хэрэгсэл хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн жишиг үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
  15. Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.
  16. Хүнд даацын тээврийн хэрэгсэлд жолоочийн буруугаас хохирол учирсан бол 14 болон 15-д заасан зарчмаар олгохоор тооцсон хохирлын 80%-иар нөхөн төлнө.
  17. Хэрэв даатгуулагч нэмэлт эрсдэлд заагдсан эрсдэлээс нэмэлтээр даатгуулсан бол дараах нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн алдаатай үйлдэл, хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас өмчлөгчид хохирол учруулах эрсдэлээр даатгуулсан тохиолдолд буюу жолоочийн өмчлөгчийн өмнө хүлээх хариуцлагын даатгалаар даатгагдсан бол 14 болон 15-д заасан зарчмын дагуу олгохоор тооцсон хохирлын 20 хүртэлх хувиар тооцон хариуцлагын хэмжээнд багтаан нөхөн төлнө.
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн алдаатай үйлдэл, хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлээр даатгуулсан тохиолдолд буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд санамсар болгоомжгүйн улмаас хохирол учруулсан бол хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээний 20 хүртэлх хувиар тооцон нэхэмжлэлийн дагуу хариуцлагын хэмжээнд багтаан нотлогдох баримтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
    • Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ажил үүргээ гүйцэтгэж явах үед гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах эрсдэлээр даатгуулсан тохиолдолд буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч гэнэтийн ослын улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд тус хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээний 10 хүртэлх хувиар тооцон нотлогдох баримтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
  18. Даатгалтай тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээ нь даатгалын тохиолдлын улмаас олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр анх даатгуулсан даатгалын үнэлгээнээс багасах бөгөөд даатгуулагч хүсвэл оногдох хураамжийг төлснөөр даатгалын зүйлийн даатгалын үнэлгээг дахин сэргээж болно.
  19. Хүнд даацын тээврийн хэрэгслийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасч, үлдсэн хэсгийг 13, 14, 15-д заасан зарчмуудын дагуу нөхөн төлнө.
  20. Хэрэв даатгуулагч энэхүү гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл болон нэмэлтээр хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодогч жолоочийн амь нас, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт, жолоочийн өмчлөгчийн өмнө хүлээх хариуцлага, жолоочийн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагын хамгаалалт авч цогцоор даатгуулсан бөгөөд эдгээрт зэрэг хохирол учирсан бол доорх зарчмаар нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс тооцон олгоно. Үүнд:
  • Хүнд даацын тээврийн хэрэгсэл- 80 хүртэлх хувь
  • Өмчлөгчийн өмнө хүлээх жолоочийн хариуцлага- 20 хүртэлх хувь
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх жолоочийн хариуцлага-20 хүртэлх хувь
  • Жолоочийн амь нас, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт-10 хүртэлх хувь
    1. Дараах тохиолдолд олгохоор тооцсон хохирлыг 50 хувиар нөхөн төлнө.Үүнд:
      • Батлагдсан усан гармаар гарах үед уснаас үүдэн гарсан хохирол;
      • Тогтоосон маршрутыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
      • Цахилгааны утасны гэмтлээс шалтгаалан гарсан галын эрсдэл

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол;
  4. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  5. Гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  6. Даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  7. Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  9. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  10. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  11. Даатгуулагч болон жолоочийн сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  12. Даатгуулагч болон жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  13. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  14. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  15. Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  16. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
  17. Хүнд даацын тээврийн хэрэгсэлд элэгдэл хорогдол, зэврэлт, шохойжилтоос үүдсэн хохирол;
  18. Хүнд даацын тээврийн хэрэгслийн гэмтлийг бүрэн засварлаагүй болон гэмтэлтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байх үед, тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны дотор гарсан хохирол;
  19. Сайн дураараа нэмж тоноглосон тоноглолын улмаас болон тус тоноглолд гарсан хохирол;
  20. Хүнд даацын тээврийн хэрэгслийн дахин орлуулах солих эд ангиуд болох ламп, дугуйн гадуур бүрээс, олгойнд учирсан хохирол;
  21. Хүнд даацын тээврийн хэрэгслийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явах үед учирсан хохирол;
  22. Даатгалын баталгаа буюу гэрээнд заагдаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй жолооч жолоодож явсан үед учирсан аливаа хохирол;
  23. Даатгуулагчийн нэмэлт тоноглол хэрэгслээ даатгаагүй үед нэмэлт тоноглолд учирсан хохирол;
  24. Даатгалтай тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлс болон тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол;
  25. Механик эвдрэл болон мотор цохисон нөхцөлд;
  26. Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан, болон зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар хянагдаж байгаа хүн жолоодсоноос үүдсэн хохирол;
  27. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  28. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  29. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  30. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  31. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг хугацаа хэтрүүлснээс үүсэх хохирол;
  32. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  33. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р Хавсралтын 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7-д заасан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлд учирсан хохирол;
  34. Даатгалын тохиолдол болсны дараа Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр хийгдсэн засварын ажил;
  35. Зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг асаах үед гарсан хохирол;
  36. Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил үүргээ гүйцэтгээгүй байх үеийн гэнэтийн ослоос үүдсэн хохирол;
  37. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;