Энэхүү даатгалаар байгууллагын зориулалтын сейфэнд болон гэрээнд заасан маршрутаар тээвэрлэгдэж буй бэлэн мөнгө, түүнтэй адилтгах үнэт цаасанд тодорхой эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хамгаалах зорилготой даатгал юм.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Байгууллагын зориулалтын сейфэнд хадгалагдаж байгаа болон гэрээнд заасан маршрутаар тээвэрлэгдэж буй бэлэн мөнгө, түүнтэй адилтгах үнэт цаас

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
  • Хулгай, дээрмийн

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Өмчлөгч, эзэмшигчийн мэдээлэл /Иргэн бол иргэний үнэмлэх, Байгууллага бол гэрчилгээ/
  • Даатгалын зүйлийн байршил, хаяг
  • Бэлэн мөнгө тээвэрлэх маршрут, график, давтамж
  • Бэлэн мөнгө тээвэрлэх, хадгалах журам, нөхцөл
  • Бэлэн мөнгөтэй харьцах эрх бүхий ажилтнуудтай холбоотой мэдээлэл

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгалын хураамж нь даатгалын хугацаа, тээвэрлэлтийн тоо, эрсдэлийн түвшин, хадгалалтын орчин нөхцөлийг үндэслэн тогтоогдоно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Хохирлын үнэлгээний акт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулсан эрсдэлийн хамгаалалтыг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.