Даатгуулагчийн борлуулалтын үйл ажиллагааны дүнд олж авах ёстой дансны авлага гэрээт хугацаанаасаа хэтэрсэн үед даатгуулагчийн хохирлыг барагдуулж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилго бүхий даатгал юм.

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • 1 жилээс доош хугацаагаар бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулахад үүсэх дансны авлагын хэтрэлт

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

  • Төлбөрийн тасалдал /авлага барагдуулах хугацаанд төлөгдөөгүй дансны авлага/

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Даатгуулагчийн мэдээлэл
  • Даатгалын зүйлийн байршил, хаяг
  • Дансны авлагыг тодорхойлох гэрээт борлуулагч тус бүрээр гаргасан дэлгэрэнгүй бүртгэл
  • Тусгайлан асуулгын хуудас

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Хураамжийн хэмжээг авлага барагдуулах хугацаанаас хамааруулан тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл /албан бичиг/
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Тасалдсан төлбөрийн шалтгаан, хэмжээг тодорхойлж, гэрээт борлуулагч тус бүрээр гаргасан акт, дүгнэлт
  • Гэрээт борлуулагчтай холбоотой баримт материал
  • Бусад холбогдох шаардлагатай материал, дүгнэлт, тодорхойлолт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулсан эрсдэлийн хамгаалалтыг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.