Мэдээ

Нийтлэгдсэн
April 21, 2020
Бизнесийн тасалдлын даатгал
Даатгуулагчийн даатгалтай эд хөрөнгөд учирсан аливаа хохирлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдах үед учирсан орлогын алдагдал, эсвэл зардлыг нөхөн төлнө.
ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?
- Даатгуулагчийн даатгалтай хөрөнгөд учирсан хохирлоос үүдэн түүний бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас алдсан орлого
- Бизнесийн үйл ажиллагааг сэргээн хэвийн болгохтой холбогдон гарсан нэмэлт зардал
ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
- Бүх төрлийн гал болон дэлбэрэлтийн
- Бүх төрлийн байгалийн
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
- Даатгуулагчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт/
- Даатгагдсан хөрөнгийн даатгалын мэдээлэл болон бусад шаардлагатай материал
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?
- Даатгалтай хөрөнгийн төрөл, үнэлгээ, даатгуулагчийн бизнесийн онцлог, бизнесийн тасалдлын хугацаа болон даатгалын эрсдэлийн түвшингээс хамааран даатгалын хураамжийг тогтооно.
НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
- Даатгалын гэрээний эх хувь
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
- Хохирлын үнэлгээний акт
- Бусад шаардлагатай материал
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ
Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn
ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ
Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулсан эрсдэлийн хамгаалалтыг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Холбоотой мэдээ
April 21, 2020
Бэлэн мөнгөний даатгал
Энэхүү даатгалаар байгууллагын зориулалтын сейфэнд болон гэрээнд заасан маршрутаар тээвэрлэгдэж буй бэлэн [...]
ДэлгэрэнгүйApril 21, 2020
Төлбөрийн тасалдлын даатгал
Даатгуулагчийн борлуулалтын үйл ажиллагааны дүнд олж авах ёстой дансны авлага гэрээт хугацаанаасаа хэтэрсэн [...]
Дэлгэрэнгүй