Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэж буй ачаа, бараа бүтээгдэхүүнийг тодорхой эрсдэлүүдээс хамгаалах зорилготой даатгал юм.


ДААТГАГДАХ ХӨРӨНГӨ ДАРААХ ШИНЖИЙГ АГУУЛСАН БАЙНА:

  • Өмчлөгч эзэмшигч нь тодорхой байх
  • Даатгалын үнэлгээ тодорхойлогдохуйц байх
  • Бусад хөрөнгөөс ялгагдах дахин давтагдахгүй сериал дугаар, онцлогтой байх

ЮУГ ДААТГУУЛАХ ВЭ?

  • Монгол улс дотор тээвэрлэгдэж буй бүх төрлийн ачаа, бараа бүтээгдэхүүн.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?

Үндсэн эрсдэл:

  • Байгалийн;
  • Галын;
  • Цахилгаан эрчим хүчний;
  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн;

Нэмэлт эрсдэл:

/Даатгуулагч энэхүү даатгалаар даатгуулахдаа өөрийн хүсэлтээр нэмж, хасч болох сонголттой эрсдэлүүд/

  • Хулгай, дээрмийн.

ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД

  • Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр;
  • Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар;
  • Даатгуулагчийн мэдээллүүд;
  • Ачааны тээвэрлэгдэх хугацаа;
  • Ачааны нэр, хэмжээ /тоо ширхэг, жин, хайрцаг боодлын тоо/, үнэлгээ;
  • Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичиг;
  • Ачаа барааг тээвэрлэх зай, маршрут, тээврийн төрөл, боомтын нэр;
  • Тээвэрлэгч байгууллага болон хувь хүний мэдээллүүд;
  • Тээвэрлэх замын нөхцөлийн онцлог;

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ БА ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Даатгалын үргэлжлэх хугацаа нь илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног дотор байна.
  • Даатгалын үнэлгээг ачааны дагалдах баримтанд заасан барааны үнийн дүнгээр тогтооно.
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал зэргээс хамаарна.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  1. Нөхөн төлбөр олгохыг хүссэн даатгуулагчийн өргөдөл
  2. Даатгалын баталгааны эх хувь
  3. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  4. Хохирлын үнэлгээний акт
  5. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулсан эрсдэлийн хамгаалалтыг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.