Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд санхүүгийн эрсдэлийг энэхүү даатгалаар хамгаална.

Юуг даатгуулах вэ?

  • Монгол улсын иргэн болон гадаадын харьяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэний тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт
  • Монгол улсын иргэд болон гадаадын харьяат ба иргэний харьяалалгүй 18-аас дээш насны иргэдийн хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдалт

Ямар эрсдэлээс даатгуулах вэ?

  • Бүх төрлийн гэнэтийн осол

Хэн даатгуулах вэ?

  • Байгууллагын ажилтнууд
  • Нийгэмлэг, сайн дурын байгууллага, холбооны гишүүд
  • Оюутнууд

Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Хураамжийн хувийг дараах үндэслэлүүдийг харгалзан тогтооно. Үүнд:

  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог /3 ангилал/
  • Даатгалын хамрах хүрээ, үйлчлэх хугацааны ангилал /Даатгуулагчийн сонголт/

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Гэрээт баталгааны эх хувь
  3. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтад байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  4. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Бид харилцагч байгууллагынхаа үйл ажиллагаа, онцлогт тохируулсан эрсдэлийн хамгаалалтыг тусгайлан боловсруулж үйлчилгээний саналыг тавьдаг. Та энэ хэсэгт өөрийн мэдээллийг үлдээснээр даатгалын зөвлөхтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.