Монгол Даатгал ХК нь 86 жилийн арвин туршлагатай, Монгол улсын ууган даатгагч билээ. Бидний мэдлэг, туршлага, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлдэг эрхэм харилцагч нар маань үнэт зүйлсээ даатгуулахаар Монгол Даатгал ХК-ийг сонгодогт баярлалаа.


Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг хамгаалах даатгалын үйлчилгээ юм.

ЯМАР ЭРСДЭЛЭЭС ДААТГУУЛАХ ВЭ?
  • Бүх төрлийн гэнэтийн осол
ДААТГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ БА БИЧИГ БАРИМТУУД:
  • Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, албан тушаалыг нотлох бичиг баримт
  • Нөхөн төлбөрийн эрхтэй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, утасны дугаар, и-мэйл хаяг
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?
  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, даатгалд хамрагдах хугацаа, даатгалын үнэлгээнээс хамааруулан хураамжийн хувийг тогтооно.

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
  1. Даатгуулагчийн өргөдөл
  2. Гэрээт баталгааны эх хувь
  3. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх.
  4. Даатгалын тухайн тохиолдлын онцлогоос шалтгаалан шаардагдаж болох бусад баримт
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

Даатгалын лавлах: 1800-1990
Имэйл хаяг: contact@mongoldaatgal.mn

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай даатгалын зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.