Танд хамгийн ойрхон даатгагч: 

Эрхэм харилцагч Та даатгалын үйлчилгээг Монгол орныг хамарсан 30 салбар нэгж, 700 гаруй төлөөлөгчөөр дамжуулан авах, мөн Та онлайн даатгал болон фэйсбүүк мессенжерээр дамжуулан даатгалын үйлчилгээг авах боломжтой.


Гадаадад аялахаар зорчих үед хамгийн чухал зүйлийн нэг бол аяллын даатгал юм. Аяллын даатгал нь таныг гадаадын улс оронд зорчиж байх үед үүсэж болох гэнэтийн эрсдэлээс үүдэн гарах санхүүгийн эрсдэлийг хүндрэлгүй сэтгэл амар аялахад зориулагдсан даатгалын үйлчилгээ юм. 

Ямар эрсдэлүүдээс даатгуулах вэ?

Таны амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлын дээд үнэлгээ нь даатгалын хамгаалалтын төрлөөс хамааран 20 000.00 ам.доллар, 30 000.00 ам.доллар, 50 000.00 ам.доллар болон 100 000.00 ам.доллар байх ба дараах эрсдэлүүдээс хамгаална:

  • Гэнэтийн гэмтэл, осол аваар
  • Хурц өвчлөл
  • Бусад эрсдэл /Нислэг хойшлогдох, ачаа тээш алдагдах гэх мэт/

Даатгуулахад шаардлагатай мэдээлэл ба бичиг баримтууд:

  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт;
  • Аялах улсын нэр, аялах хугацаа;

Бүсийн хуваарилалт:

  • Дэлхий дахинд
  • Шенгений орон
  • Ази тив

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Даатгалын хураамж нь дараах зүйлсээс хамаарна. Үүнд:

  • Аялах улс
  • Аялалын хоног
  • Нас

Даатгалын тооцоолуур хэсэгт хандан Та мэдээллээ оруулан хураамжаа тооцоолно уу.


Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

Эмчилгээ, үйлчилгээ
  • Эмчлэгч эмч, эмнэлгийн дүгнэлт /эх хувь/
  • Лаборатори болон дүрс оношилгооны хариу
  • Төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа /эх хувь/
  • Төлбөрийн баримт /эх хувь, эсвэл хуулбар/
  • Шаардлагатай тохиолдолд эмийн жорын хуудас /эх хувь/
  • Нислэгийн гэрчилгээ/тодорхойлолт /зөөн тээвэрлэх тохиолдолд/
  • Даатгалын гэрээ
  • Паспортны хуулбар
  • Гар өргөдөл
Паспорт хаяж гээгдүүлэх
  • Тухайн орон нутгийн цагдаагийн газрын тодорхойлолт/хаяж гээгдүүлсэн гэдгийг тодорхойлсон баримт бичиг /эх хувь/
  • ЭСЯ-аас олгосон буцах үнэмлэх/ түр паспортны төлбөрийн баримт /эх хувь/
  • Даатгалын тохиолдол болсон газраас хамгийн ойрхон ЭСЯ/Консул байгаа хот руу очих тээврийн зардлын төлбөрийн баримт /эх хувь/
  • Буцах үнэмлэх/түр паспорт гарахыг хүлээж зочид буудалд байрласан төлбөрийн баримт  /эх хувь/
  • Даатгалын гэрээ
  • Паспортны хуулбар
  • Гар өргөдөл
Нислэгийн үед бүртгэгдсэн ачаа тээш алдагдах
  • Тээвэрлэгч байгууллагын нөхөн төлбөр олгосон шийдвэр (эх хувь)
  • Тооцоологдсон үнэ болон худалдан авсан үнийн дүн, огноо зэргийг тусгасан ачааны дэлгэрэнгүй жагсаалт (эх хувь)
  • Тээвэрлэгч байгууллагаас хамгийн багадаа 21 өдөрт гаргасан алдагдсан ачааны талаарх тодорхойлолт (эх хувь)
  • Даатгалын гэрээ
  • Паспортны хуулбар
  • Гар өргөдөл
Ачаа тээш хоцрох
  • Тээвэрлэгч байгууллагаас гаргасан ачаа хоцорсон тухай тодорхойлолт (эх хувь)
  • Ачааны бүртгэлийн хуудас/шошго (эх хувь)
  • Нислэгийн маршрут (хуулбар)
  • Даатгалын гэрээ
  • Паспортны хуулбар
  • Гар өргөдөл
Нислэг хойшлогдох
  • Тээвэрлэгч байгууллагаас гаргасан нислэг хойшлогдсон тухай тодорхойлолт (эх хувь/
  • Зорчих тасалбар/Boarding pass (эх хувь)
  • Хэрэгцээт зүйл худалдан авсан төлбөрийн баримт (эх хувь)
  • Нислэгийн маршрут (хуулбар)
  • Даатгалын гэрээ
  • Паспортны хуулбар
  • Гар өргөдөл

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

ДААТГАЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ХОЛБОГДОХ

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай даатгалын зөвлөх тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.