mn en kr

2018-10-02 03:36:39

Ажилчдаа аюулгүй байлгахаас илүү чухал зүйл гэж үгүй. Олон байгууллагад аюулгүй байдлыг тэргүүлэх эгнээнд авч үздэг. Аюулгүй байдлын үнэ цэнийг ойлгодог байгууллага ажилчдаа тэргүүн эгнээнд хамгаалдаг. Тэд ажилчдаа ажлын байраа болон хамтран ажиллагсдаа аюулгүй байлгасных нь төлөө шагнаж урамшуулдаг.

Компаниудын хувьд эн тэргүүнд тавих аюулгүйн нэг энгийн арга бол ажилчдынхаа аюулгүй байдлын мэдээллийг хуваалцах явдал юм. Энэ нь хурал зөвөлгөөн, цахим шуудангаар хийгдэх боломжтой. Аюулгүй байдлын ишлэл, зөвөлгөө мэдээлэл гэх мэт зүйлийг солилцож байх хэрэгтэй. Ингэснээр хангалттай анхаарал халамж тавьж байгааг ажилтнууд мэдэрдэг.

Шинэ ажилтныг орж ирсэн өдрөөс нь эхлэн аюулгүйн ажиллагааны талаар зааварчилгаа зөвөлгөө өгч, сургаж, чиглүүлэх хэрэгтэй.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ