mn en kr

2018-10-02 03:35:08

1.Явган хүний гарц байдаг нь учиртай.

Өсвөр насны хүүхдүүд хүссэн үедээ зам хөндлөн гүйдэг бөгөөд энэ нь өөрсдийгөө маш том эрсдэлд оруулж байгаа хэлбэр юм.

Та арай өөр зүгрүү явах байсан ч гарцаар хэрхэн гархыг зааж зөвлөх хэрэгтэй.

  • Гарцтай гарцаар гарч зөв үлгэр дууриал үзүүлэх. Хэрвээ та хэн нэгнийг зам хөндлөн гарцгүй газраар гарч байгааг харвал хүүхэддээ ингэж болдоггүй талаар заавал анхааруулж хэлээрэй.
  • Та бага насны хүүхэдтэй бол тэдний гарыг хөтлөн гарцаар гарах хэрэгтэй, ах эгч нарт нь мөн зөвөлгөө өгөх хэрэгтэй.
  • Бага насны хүүхдэд гэрлэн дохио хүндхэн даваа байдаг. Тэд анивчиж байгаа гэрэл хараад замын дунд зогсох аюултай. Тиймээс та тэдэнд зөвлөх хүн нь байх ёстой.
  • Гэрлэн дохионы талаар тоглоом тоглож эсвэл энэ гэрлээр бид яах ёстой вэ гэсэн асуулт хариултаар сургаж болно.

2.Гарцаар гархын өмнө заавал 2 тийш харах ёстойг сануулах

Гарцаар гархын өмнө Зүүн, Баруун, Зүүн тийш харсны дараа гарах хэрэгтэй. Гарцаар гарч байх явцдаа ч 2 тийш харан бас сонсож байх хэрэгтэй. Хол харагдаж байгаа машин маш хурдан ойртож ирдэгийг анхаарах хэрэгтэй. Жолооч нар ч мөн алдаа гаргадаг тиймээс та болон таны хүүхдийн аюулгүй байдал таны гарт байгааг анхаарах хэрэгтэй.

  • Хүүхдүүдээс гарцаар гархад яах ёстой талаар асуу. Хүүхэд сайн ойлгосон бол “Би зогсоод, 2 тийш харсны дараа гарцаар гарна” гэх мэт тодорхой хариулна.
  • Гарцаар гарах явцдаа сонсох нь 2 тийш харахтайгаа ижил чухал.

3.Хүүхэд гарцаар гарах явцдаа жолоочын нүдрүү сайн харах хэрэгтэй.

Замын нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдаг. Аюулгүй мэт харагдах нөхцөл байдал ч гэсэн аюултай байдалд хүргэж болдог. Хүүхэд жолоочтой нүдээр холбогдсон үед жолооч нар зам тавьж өгөх магадлал өндөр байдаг. Үүнээс үүдээд таны хүүхэд аль жолооч анхааралтай явж байгааг ялгаж салгаж ойлгодог болно.

  • Зарим хар теннтэй машины жолоочтой нүдээр холбогдоход хүнд байдаг, гэвч үзээд алдах л хэрэгтэй.

4.Бага насны хүүхдийн гараас барьж гарц гарах

Хүүхэд бүр эцэг эхийнхээ урд гарч гүйхийг хүсдэг. Хүүхдүүд анхааралгүй байдлаар гудамж, зам хөндлөн гарах хандлагатай байдаг. Дор хаяж 6 нас хүртэл нь гарцаар гарахдаа гараас нь барих хэрэгтэй. Зам гудамжны аюулгүй байдлыг хангахын тулд бага насны хүүхдийн гараас барих хэрэгтэй.

  • Хүүхдээс “одоо зам гарч болхуу гэж асуун, Тийм” гэж хариу хэлтэл зам гарахгүй байх нь Хүүхдийн шийдвэр гаргалтад том ач тустай. Энэ нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мөн адил ач тустай.

5.Зам гарахдаа зогсож буй 2 машины дундуур гарах нь ямар аюултайг тайлбарлах.

Зорчих хэсгээс гадна зам дээр тавьсан машин аюултай байж мэднэ. Энэ нь сонин сонсогдож байгаа ч баганасны хүүхэд 2 машины дундуур гарахдаа ямар аюул ирж байгааг анзаарах боломжгүй байдаг.

  • Хүүхдийг замын хөдөлгөөнөөс айлгах хэрэггүй, харин тайвнаар зааж зөвлөх хэрэгтэй.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-


Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ