mn en kr

Ажилтны ажлын байран дээр дагаж мөрдөх аюулгүйн зөвөлгөө

2018-10-24 09:34:25

Ажлын байрны аюулгүйн ажиллагаа нь зөвхөн дүрэм журам, туршлага дээр тогтодгүй. Энэ нь байгууллагын удирдлага болон ажилчдын хоорондын уялдааг харуулдаг.

Ажлын байрны аюулгүй ажиллагааны аливаа амжилтыг үндэслэн ажиллагсад аюулгүй ажиллагааны нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ өдөр тутмын ажил үүргийнхээ дагуу сайтар мэдээллээр хангагдсан байх хэрэгтэй байдаг.

Ингээд ажлын байрны аюулгүйн ажиллагааны талаар ажилчин бүрийн мэдэх зүйлүүдийг анхаарлаа хандуулна уу.

1. Хүрээлэн буй орчны талаар мэдлэгтэй байх

Энэ алхам нь таны ажил, ажлын байрны тодорхой аюулыг мэдэхийг шаарддаг. Эдгээр эрсдэлийг мэдэж авсны дараа та аюултай талбарууд, болзошгүй аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Мөн машин механизмаас байнга болгоомжлоорой.

2. Нуруугаа хамгаалах үүднээс зөв байрлал авах

Хэрэв та офиссийн ажил хийдэг бол мөр болон бүсэлхий нь нэг шугаманд байх ёстойг анхаарна уу. Хэрвээ та хүнд зүйл өргөх гэж байгаа бол нуруугаа гэмтээхгүйн тулд зөв зогсох хэрэгтэй. Боломжтой бол энгийн нөхцөлд аюулгүйн тоног төхөөрөмжийг ашигла

3. Амсхийх цаг гаргаж бай

Ажилчин ядарч туйлдсанаас үүдэн хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулаагүйгээс болж ажлын байран дээр гэмтэл, өвчлөл үүсдэг. Завсарлага авах нь ажил дээрээ илүү сэргэг хэвээр байх болно. Сэрэмж өндөртэй байхын тулд хамгийн хүнд хэцүү ажлаа хамгийн сэргэлэн цовоо байх үедээ хийх нь хамгийн зөв алхам болдог.

4. Багаж хэрэгсэл болон техникийг зөв ашиглах

Багаж хэрэгслийг ашиглахдаа зааврын дагуу зөв ашиглах. Хуурамч, дууриамал багаж авах нь ажлын байрны осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болдог. Багаж хэрэгслийг зөв ашиглах нь ажлын байрны осол гэмтлийг багасгадаг.

5. Яаралтай үед гарах хаалгыг чөлөөтэй байлгах

Онцгой тохиолдолд та гарцруу хурдан, хялбар очих шаардлагатай.

6. Аюултай нөхцөл бүрийг ахлагчдаа мэдэгдэх

Таны хянагч нь ажлын байрны аюулгүй байдлын аливаа аюул, эрсдэлийн талаар мэдэгдэх шаардлагатай. Тэд ажилтнуудаа аюулгүй ажлын орчинтой байлгах, хууль бус нөхцөлд анхаарал тавих, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

7. Боломжтой бол техникийн туслалцааг ашиглах

Хүнд зүйлийг өргөж зөөхийн оронд алтан цагаа хэмнэж тэрэг, конвейр зэргийг ашиглах хэрэгтэй. Хүнд жинтэй зүйлийг өргөх оролдлогоос маш их гэмтэл гардаг.

8. Тайван байх

Ажлын байран дахь золгүй тохиолдлууд 3 орчим хувь нь архи, мансууруулах бодисын улмаас нас бардаг. Ажилчдын сэрэмжтэй байдал нь алдагдахад ажлын байрны осол гэмтэл, үхэлд хүргэх аливаа эрсдэлийг бий болгодог.

9. Ажлын байрны дарамтыг бууруулах

Стресс нь сэтгэлийн хямрал, төвлөрөлд сөргөөр нөлөөлдөг. Ажлын байрны стрессийн нийтлэг шалтгаан нь урт цаг, ажлын ачаалал, ажлын байрны аюулгүй байдал, хамтран ажиллагсдын зөрчилдөөнөөс болдог. Ажлын байрны стрессийг анхааралтай ажигла.

10. Зөв, өөрт таарсан хамгаалалтын хувцас өмсөх

Хэрэв та ажил гүйцэтгэхэд явцад аюулгүй ажиллагааны хувцас өмсөөгүй бол гэмтэх магадлалтай. Ажлын байдлаас шалтгаалан чихний бөглөө, чих, малгай, аюулгүй шил, бээлий эсвэл бүрэн нүүрний маск гэх мэт тоног төхөөрөмж нь ажлын байрны ослын эрсдэлийг ихээхэн бууруулдаг.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ