mn en kr

ЭЭЖ ТА бяцхан үрсийнхээ СУПЕР БААТАР

2020-02-20 11:43:29


Хүүхдийн аюулгүй орчинг бий болгох нь эцэг эхчүүдийн нэн тэргүүнд анхаарах зүйл юм.

ЭЭЖ ТАНААС АСУУЯ:

  1. Ээжийн бяцхан жоохон үрс нь хөдөлгөөн ихтэй, сониуч уу?
  2. Ахлах ангийн ах эгч нартайн хамт хичээлийг нь давтаж байхад бага насны жаалууд нь сахилгуутаад, үймүүлээд байна уу?
  3. Бага насныхан нь нүдэнд харагдаад нэг өрөөнд л хамт байхгүй бол ээж таны санаа зовнидог уу?

Ахлах болон бага насны хүүхдүүдтэй ээж нартаа энгийн хирнээ нэн хэрэгцээтэй бяцхан зөвлөмж мөн түүний дагуух гэрийн аюулгүй орчны жагсаалтыг хүргэж байна. Ээж нар маань нэг хараад аваарай. Учир нь ЭЭЖ ТА БОЛ ХАМГИЙН МУНДАГ нь бүхнийг чадагч нь юм шүү.

1.    ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААР

Яаралтай үед залгах 101, 102,103 дугаарыг зөв ашиглах, түүний үр дагаврыг уншиж бичиж чаддаг 2 дугаар ангийн хүүхдүүдээс эхлүүлээд нэн түрүүнд зааж өгөх хэрэгтэй. Мөн яаралтай үед хамгийн ойрын тусламж өгч чадах эмээ өвөө, ах эгч мөн өөрийн найдвартай найз нөхдийнхөө дугаарыг хүүхдүүдээ зааж өгснөөр хүүхдүүд маань сандарсан аюултай үед хэнд хандаж болох оо мэддэг болно. Хамгийн гол нь зүгээр л энэ дугаар ингэдэг тэгдэг биш хүүхдүүддээ тухайн тусламжийн дугаар луу залгаж харилцан яриаг жүжиглэсэн хэлбэрээр эхнээс нь хүүхдэд тайлбарлан өгч үзүүлэх шаардлагатай. Хүүхдэд дэлгүүрээс үнэтэй тоглоом авч өгөөд гэртэй хариад хүүхэд ганцаараа тоглох биш ээж аавтайгаа хамтдаа тоглож гэр бүлийн халуун дулаан, дурсамжит үе мөчийг үлдээхэд л гол нь байдагтай энэ нь адил юм. Жишээ нь хүүхдээ өөрийн дотнын найз руугаа залгуулаад гэртээ ганцаараа байна, гал тогоонд хэншүү үнэртэж байна, би ганцаараа байна гэх зэрэг харилцан яриаг зааж харилцааг хяналтан дор үүсгэх хэрэгтэй. Заавал хэрэгжүүлээрэй. Дахин сануулъя хүүхдэд үнэтэй тоглоом бус гэр бүлийн хамтдаа байх цаг хугацаа зүйрлэшгүй үнэтэй.

2.    ХАМТДАА МӨЛХЬЕ
Ээж нар маань гэртээ өвдөглөөд гэрээрээ мөлхөөд нэг яваад үзээрэй. Бага насны балчирхан үрс маань юу олж хардаг, тэдэнд юу илүү сонирхолтой байдгийг та олж харах болно. Доогуур байрлах цахилгаан утасны гэмтэл, залгуурын нүх, энд тэнд хэвтэх сул гэр ахуйн цахилгаан хэрэгслийн гэмтэлтэй зүйлс, гал тогооны шүүгээнд хурц иртэй бүх л зүйлс, ариун цэврийн өрөөний ариутгалын бодис угаалгын машины залгуур осолтой зүйлс их байгаа. Гар хүрэхгүй гээд анхааралгүй орхиж болохгүй, далд хайрцаг саванд хийгээд хүүхдийн нүдэнд өртхөөргүй байлгаарай. Хүүхэд сэргэлэн, сониуч анхаарлыг татах аюултай зүйлсэд зөвхөн ээж аав л хүрнэ гэдгийн анхнаас нь зааж өгөөрэй. Манай хүүхэд гал тогооны шалаар дүүрэн будаа асгаад хамаг уур хүргэчихлээ, хэн тэрүүгээр тогло гэсэн юм гэдэг ээж нар байдаг, ээж та гал тогооны хаалга бүрийг бат хаах, зориулалтын цоожоор цоожлох хэрэгтэй.  

Хүүхэд гэдэг цагаан цаас гэдэг. Хүүхдэд бид юу хэлнэ юуг үзүүлнэ түүнийг дурайдаг. Зөв заагаад харилцан ярилцахад хүүхэд олон хэлүүлэлтгүй ойлгох бүрэн чадамжтай байдгийг олон судалгаа баталсан байдаг. Үүнд харилцаа, хүндэтгэл, үлгэрлэн үзүүлэх л нэн тэргүүнд шаардлагатай.

Шалгах хуудас:

 

ЭЭЖ ТА БҮХНЭЭС ХАМГААЛАГЧ БААТАР ЮМ. 

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ