mn en kr

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ЖОЛОО БАРИХ ЗӨВЛӨМЖ

2020-02-13 04:57:50

ЯАРААД ХЭРЭГГҮЙ: Цаг хугацаатай уралдан алба амьдралаа зохицуулж буй БИД өөрсдийгөө нэн түрүүнд хамгаалж хайрлах хэрэгтэй. Жолооны ард сууж буй жолооч ТА тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг ханган замдаа гараарай. Та хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцон зорьсон ажлаа бүтээхдээ цагаа тохируулан тайван яваарай. ЖОЛООЧ ТА ЯАРАЛГҮЙ ТАЙВАН ЯВААРАЙ. Таны бодсон санасан бүхэн сайхан бүтэх болно. Шинэхэн цагаан цас шиг алтан шар зам тань өлзийтэй байг!

ЗАЙГАА БАРЬ: Цастай халтиргаатай үед тоормослох гэдэг хүндрэлтэй, шинэ жолооч ч бай, 10 гаруй жил жолоо барьсан ч бага зэргийн сандралтай байдаг. Тоормос дээр огцом гишгэхгүй алгуурхан тоормослох хэрэгтэй. Халтиргаатай үед бидний байнга санаж явах зүйл нь хаана зогсохоо мэдэх, бусдад саад бололгүй, давж түрүүлэхгүй нэг нэгнээ хүндлэн эгнээгээ барьж замын хөдөлгөөнд соёлтой оролцох.

ХУРДАА ТОХИРУУЛ: Халтиргаатай үед эргэлт, тойрог дээр хурдаа тохируулаарай. Эрсдэл түгээмэл гардаг тохиолдол нь эргэлт тойрог бөгөөд төв замруу орохдоо хурдаа тохируулж яваарай.

ЗАМ ДЭЭР СЭРГЭЛЭН ЗАН ГАРГАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ: Амжина, орчихно гэдэг бодол  жолоо барьж байхад хамгийн эрсдэлтэй бөгөөд цастай замд энэ бодол аюул юм. Энэ нь тийм ч сайхан санаа биш. ТА БИ, БИ ТА гэдэг зарчим баримтлан замын хөдөлгөөнд оролцоорой.

ТАЙВАН БАЙВАЛ САНДРАХГҮЙ: Яарах, цастай замд тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээс зайлсхий. Гүйцэж түрүүлэх гэж оролдсоноос та өөрийгөө болон бусад жолооч нарыг аюулд оруулж болзошгүй юм.

САНХҮҮГИЙН БАТАЛГАА: Өөрийн болон бусдын эд хөрөнгөд гэнэтийн санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэн та даатгалаа хийлгээрэй.

Өвлийн цастай халтиргаатай үед машин жолоодох нь хэцүү байж болох ч эдгээр зөвлөмжийн тусламжтайгаар та аюулгүй байдлаа хангаж, зорьсон газраа аюулгүй хүрэх болно.

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ