mn en kr

ӨВЛИЙН УЛИРАЛД ХЭРХЭН АЯЛАХ ВЭ?

2019-02-14 03:57:59

Та аялах дуртай бол дараах зөвлөгөө мэдээллүүдийг уншаад үзээрэй.

Аяллын зөвлөгөө - Өвлийн улиралд

Зуны улиралд хүн бүр аялж зугаалдаг, харин өвлийн улиралд аялж зугаалах нь бага ч гэсэн давуу тал ихтэй байдаг. Жишээ нь: Нислэгийн тийз, зочид буудлууд хямд, замын түгжрэл, хүн цөөнтэй байдаг гэх мэт. Энэ улирал нь  дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн хамгийн хүсэмжит улирал байдаг.

Аяллын зөвлөгөө - Нислэг

Өвөлаялах нь сайхан ч эрсдэл ихтэй. Таны нислэг цуцлагдах, нисэх буудал дээр хонох, дэн буудал хайх гэх мэт... Тиймээс цаг агаарын байдлыг анхаарах, нислэгүүд цуцлагдах эсэхийг утсаар тодруулах боломжтой. Гэхдээ та санаа зоволтгүй гадаадад зорчигчийн даатгалд нь нислэг хойшлогдсон тохиолдолд болзошгүй гарах зардлыг гаргаж өгдөг.

Аяллын зөвлөгөө - Эрт төлөвлө

Хэрвээ та энэ өвөл аялах зугаалгахаар төлөвлөж байгаа аялах гэж буй орнуудын тэмдэглэлт баяруудыг тааруулахгүй байх нь таныг олон хүндрэлээс гаргахыг анхаарна уу. Баярын өдрүүдээр онгоцны нислэгийн тийз олдохгүй байх, дэн буудлууд дүүрэх гэх мэт зардлууд өндөр гардаг талтай.

Аяллын зөвлөгөө - Даатгал

Гадаад улс орноор аялах явцад олон гэнэтийн зүйл учирдаг бөгөөд түүнийг даван туулахад даатгал танд зайлшгүй хэрэгтэй.

Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал нь таныг тухайн улсад зорчиж байх үед эрүүл мэндэд учрах гэнэтийн ослын эрсдлээс гадна ачаа тээш алдагдах, нислэг хойшлогдох, гадаад паспортоо гээж үрэгдүүлэх гэх мэт эрслийн улмаас гарсан зардлыг хариуцах даатгал байдаг.


Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongoldaatgal.mn/page/productdetail/9/1аваарай.

Мөн та Буухиа хүү апп-ыг ашиглан хэзээ ч, хаанаас ч, хүссэн даатгалаа авах боломжтой.

Та утсандаа татаж авахыг хүсвэл: https://www.mongoldaatgal.mn/service/Buuhia-hvv-mobile-application


Аяллын зөвлөгөө - Дархлаагаа дэмж

Аяллын туршид нисэх онгоц, машин гээд олон нийт нийтийн тээврийн хэрэгслээр явдаг, тиймээс та гараа байнга угааж байх хэрэгтэй. Нисэх онгоцны дахин цэвэршүүлсэн агаар нь цэнгэг агаар биш учир дархлааг тодорхой хэмжээгээр сулруулж байдаг. Тиймээс амин дэмүүд, витаминууд, дархлааны бүтээгдэхүүнүүдийг авч явах хэрэгтэй.

Аяллын зөвлөгөө - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалга

Хол замд гарахын өмнө машины бүрэн бүтэн байдлыг хангах нь хэзээд зөв байдаг. Наанадаж дугуйны хий, моторын тосны хэмжээ, шатахуун гэх мэт... Техникийн үзлэгт орж шалгуулбал бүүр сайн.

Аяллын зөвлөгөө - Жолоо барих

Хэрвээ та цастай, мөстэй гадаргуу дээгүүр жолоо барьж байгаа бол болгоомж чухал. Танд зөвлөхөд, 4 дугуйгаар майждаг машин нь урд болон хойд хоёр дугуйгаармайждаг машинаас илүү сайн зогсоно гэж байхгүй. Мөн машиндаа анхны тусламжийн цүнх авч явах зүйтэй.

Хэрвээ та аялал зугаалгаар явахыг төлөвлөж байгаа бол дээрх зөвлөгөө мэдээлэл хэрэг болно гэж найдаж байна мөн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.



-oOo-


Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ