mn en kr

Агаарын бохирдлын эсрэг хоол хүнсний зөв хэрэглээ

2019-02-14 03:56:42

1.Агаарын бохирдол ихтэй, утаатай үед та уушгиа хамгаалахын тулд идэж ууж байгаа хоол хүнсээ анхаарч өөрчлөх хэрэгтэй.

Зарим судалгаагаар амин дэмээр баялаг хоол хүнс таны биед илүү тустай гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Хоол тэжээлийн эдгээр өөрчлөлтүүд нь бусад өвчний эрсдэлийг багасгадаг бөгөөд тэдгээр нь хорт хавдраас мөн хамгаалдаг байна.

2.А витаминаар баялаг хүнс түлхүү хэрэглэх.

Амин дэмийг та маргарин, цөцгийн тос, амтат төмс, лууван, элэг зэргээс авах боломжтой.

3.С Витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх.

Энэ нь бодисийн солилцоог нэмэгдүүлж биеийг хурдан эдгэрэхэд тусалдаг.

Амин дэмийг жүрж, гүзээлзгэнэ, манго, бэрсүүт жүрж, брокли зэргээс авах боломжтой.

4.Е витамин их хэмжээгээр авах.

Энэхүү шим тэжээл нь эсийг гэмтлээс хамгаалж, эсэд хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж улмаар дархлааны тогтолцоог бэхжүүлдэг.

Амин дэмийг навчит байцаа, бүхэл үрийн бүтээгдэхүүн, өндөгний шар, ургамлын тос зэргээс авах боломжтой.

5.Хоол хүнсэндээ селений агууламжийг өндөр байлгах.

Селен нь хорт хавдар үүсгэдэг элэг, уушгины эсрэг чөлөөт радикал гэмтлээс хамгаална.

Амин дэмийг өндөг, сонгино, сармис, бүхэл үрийн бүтээгдэхүүн, загас зэргээс авах боломжтой. 

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ