mn en kr

Жирэмсний үед агаарын бохирдлоос хэрхэн хол байх вэ?

2019-02-14 03:55:22

Агаарын бохирдол нь хэн нэгэнд хүндрэл учруулж болох ч жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой аюул занал учруулж байна. Тиймээс танд доорх зөвлөгөөг хүргэж байна.

  • Гадагшаа гарахдаа агаарын чанарын мэдээ харах
    • Та жирэмсэн байх хугацаандаа агаарын бохирдол ихтэй газруудаар явахгүй байх хэрэгтэй. Гадагшаа гарахын өмнө та http://agaar.mn/index сайтаас УБ-ын хаана агаарын бохирдол их байгааг харах боломжтой.

  • Хамгийн их утаатай цагаар гадуур гарахгүй байх
    • Агаарын бохирдол өглөө эрт болон оройгоор хамгийн их бохирдолтой байдаг тул та энэ цагуудаар гарахгүй байхыг хэрэгтэй.

  • Ногоон байгууламжтай газруудаар явах
    • Гэрээс гарч алхах нь таны эрүүл мэндэд маш чухал, тиймээс та цэцэрлэгт хүрээлэн гэх мэт ногоон байгууламжтай газраар салхилах хэрэгтэй.

  • Замын түгжрэлд жолоо барихгүй байх
    • Машин дотор явах нь та хордохгүй байна гэсэн үг биш. Хэрвээ та жолоо барих шаардлага гарвал түгжрэл багатай зам сонгох хэрэгтэй.

  • Цонх, форточкоо онгойлгохгүй байх
    • Цонх форточкоо онгойлгох нь агаар сэлгэх зөв арга мөн боловч зөвхөн агаарын бохирдол багатай үеэр онгойлгохыг зөвлөж байна.

  • Тамхины утаанаас хол байх
    • Тамхи болон түүнээс гарах утаа нь агаарыг ихээр бохирдуулдаг. Жирэмсэн байх үедээ тамхины утаанаас боломжоороо хол байх хэрэгтэй.

  • Хяналтын эмчдээ байнга үзүүлж байх
    • Та агаарын бохирдолтой хэсэгт амьдардаг бол эмчийн хяналтад байнга байхыг зөвлөж байна.

  • Агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашиглах
    • Сүүлийн үед агаар цэвэршүүлэх, шүүх төхөөрөмжүүд ихээр гарсан бөгөөд эдгээр төхөөрөмжүүд нь таны гэрийг цэвэр агаартай байлгахад туслах болно. Төхөөрөмжийн агаар шүүгчийг тогтмол сольж шинэчлэж байхыг зөвлөж байна.

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ