mn en kr

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙШИНЭЧЛЭГДСЭН ДҮРМИЙН ЧУХАЛ ЗААЛТУУД

2019-02-14 03:52:59

Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан. Тус дүрмийг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.

ЯВГАН ЗОРЧИГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ

Явган зорчигч нь “зорчих хэсгээр явж байхдаа:

1.   Утсаар ярих,

2.   Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,

3.   Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдындуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонингэх мэт зүйл унших”,

4.   Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттайхэрэгслээр явахыг хориглосон байна.

5.   Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэлхийхийг жолоочид хориглолоо.

6.   Жолооч явган хүний гарцаар гарчбайгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьжөгөх үүрэг хүлээнэ.

ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСЛООС ХАМГААЛАХ

7.   "Хүүхэд тээвэрлэж яваатээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусандойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд замхөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлэхээр болжээ.

8.   Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцожяваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дундхэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

9.   Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлага нэмжээ.

10.  Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.

11.  10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ АЮУЛ, БЭРХШЭЭЛГҮЙ ОРОЛЦОХ НӨХЦЛӨӨР ХАНГАХ

12.  Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.

13.  Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.

14.  «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийнхэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.

15.  «Сонсголын бэрхшээлтэй жолооч»-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” гэж өөрчилхөөр болов.

16.  Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.

ЗОРЧИГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ

17.  Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.

18.  Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийнсуудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.

19.  Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.

20.  Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРД

21.  Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.

22.  “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашижгаргана” гэж заажээ.

23.  “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж тусламж үзүүлэх, цагдаагийнбайгууллагад яаралтай мэдэгдэх”, “зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон(зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламжүзүүлэх” гэсэн заалтыг нийт жолоочид үүрэг болголоо.

24.  Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигчтээвэрлэхгүй байхыг үүрэг болгов.

ТҮГЖРЭЛИЙГБАГАСГАХ

25.  Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.

26.  Зарим уулзаврт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.

27.  Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

28.  Нийтийн тээврийн автобус, троллейбусууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгов.

29.  Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглолоо.


Замын хөдөлгөөний дэлгэрэнгүй  мэдээллийг эднээс: http://www.legalinfo.mn/annex/details/8663?lawid=13641

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ