mn en kr

2018-10-17 01:03:47

Шинэ машин худалдаж авах нь том алхам бөгөөд гэхдээ энэ нь маш хэцүү байх албагүй. Танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар машин авахаа мэдэхгүй байна уу?

Онлайнаар болон гар утасны апп ашиглан судлах нь таны цаг завыг хэмнэнэ.

Зээл авахад бэлд

Танд цалингийн болон ажлын тодорхойлолт байх шаардлагатай.

Наймаалц

Орчин үед trade In үйлчилгээ ихээр нэвтэрсэн бөгөөд та хуучин машинаа боломжийн үнээр зарах боломжтой байдаг.

  1. Туршилтын унаж үзэх талбай байгаа эсэх
  2. Таны авахыг хүссэн машин таныг сонирхож байх хугацаанд хүн аваагүйг тодруул. Сүүлд үлдсэн ганцыг нь онлайнаар захиалаад авсан байхыг үгүйсгэхгүй.
  3. Таны авахыг хүсч байгаа машинд тоноглол бүгд байгаа эсэхийг асуу. Дугуй, шалны хамгаалалт, даатгал гэх мэт зүйлс нь үнэдээ орж байгаа үгүйг тодруул
  4. Туршилтаар унаж үзэх цаг товло. Энэ нь таныг очиход бэлэн байна гэсэн үг.
  5. Үнэ болон баталгаат хугацааг шалга

Хэрвээ та авах машинаа товлосон бол одоо үнэ ярих цаг. Dealer-тэй уулзан үнийн талаар болон машинд үзүүлэх үйлчилгээний талаар асуу.

Худалдаа хий

Хэрвээ та машинаа сонгоод авахаар болсон бол таныг санхүүгийн, даатгалын, баталгаат хугацааны бичиг баримтан дээр гарын үсэг зуруулна. Даатгалын компаниа сонгохдоо сайн бодож найдвартайг нь сонгохыг зөвлөж байна.

Түлхүүрээ ав

Хэрвээ та шинэхэн машинаа гэртээ хүргүүлж байгаа бол таны машин мэдээж цэвэрхэн байх ёстой. Бензины сав нь дүүрэн байх ёстой. Машинаа нэг удаа тойрч тээвэрлэлтээс шалтгаалсан ямар нэг сэв, зураас байгаа эсэхийг шалга.

Ингээд эцэст нь борлуулалтын ажилтан танд машины талаар бүрэн мэдээлэл өгөх болно. Мөн та өөрөө гарын авлагаа сайн уншихад илүүдэхгүй.

Ингээд хамгийн сүүлд нь шинэхэн машиндаа тухлан суух л үлдлээ. 


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ