mn en kr

2018-10-23 05:53:05

Хуучин машин авах нь амаргүй ажил. Тиймээс таныг хуучин машин авахад нь зориулж зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Хэдийг зарцуулах вэ?

Хэрвээ та машин худалдаж авахаар зээл авч байгаа бол таны машины эргэн төлөлт таны өөрийн нийт орлогын 20%-иас хэтрэхгүй байх гэх мэт хязгаартай. Хуучин машинууд цаг ямагт жижиг зардлууд ихээр гаргадаг, дугуй солих, жижиг засварууд гэх мэт.

Авахыг хүссэн хуучин машины лист гарга

Хуучин машин сонгоход Honda accord болон Toyotа camry сайн сонголт боловч бага зэрэг илүү үнэтэй. Хэрвээ та мөнгөө хэмнэх зайлшгүй шаардлагатай бол бүх үйлдвэрлэгчийн машиныг судалж үзэх нь зүйтэй. Дор хаяж 3 төрлийн машин сонгож тэдгээрээс сонголтоо хийх хэрэгтэй.

Үнэ

Мэдээж машины үнэ таны хаагуур явж үзэж байгаагаас хамааралтай. Хаагуур явж үзвэл танд болох талаар судалгаа хийх хэрэгтэй.

Өөрт ойр хуучин машин худалддаг газруудыг тодорхойл

Хамгийн амар арга бол интернет ашиглан газруудыг тодорхойлж гаргах. Та хүссэн машинаа авахын тулд үйлдвэрлэгч, үнээр нь шүүн хайх боломжтой. Энэ нь таны цагийг ихээр хэмнэх болно.

Тээврийн хэрэгслийн түүхийг харуулсан хуудастай танилц

Найдвартай эх сурвалж болох ойр дотнын хүнээс машин авахаас өөрөөр бол заавал албан ёсны мэдээлэл бүхий хуудастай танилцах хэрэгтэй.

Туршилтаар унаж үз

Машиныг унаж үзэх нь өөрт тохирох үгүйг мэдэх хамгийн сайн арга. Мөн машины дотоод байдалтай сайтар танилцана гэсэн үг. Танд шалгаж үзэх зарим зүйлс бий. Үүнд:

  • Машиндаа орж гарахад ямар ч асуудалгүй чөлөөтэй байгаа эсэх
  • Толгойн хэсэг, хөлний хэсэг чөлөөтэй байгаа эсэх
  • Жолоо барихад тухтай байгаа эсэх
  • Суудал тухтай эсэх
  • Check engine гэсэн шар тэмдэг ассан байвал авахаасаа өмнө засуулах хэрэгтэй
  • Газ, тос, шатсан түлэгдсэн үнэр байгаа эсэх
  • Машины дугуйны хээ хангалттай явах эсэх
  • Тормосны ажиллагаа хэвийн эсэх
  • Урд хамрыг сөхөж хар, та заавал машины талаар их зүйл мэдэж байх шаардлагагүй. Зөвхөн илүү дутуу зүйл байгаа эсэх, ямар нэг шингэн гоожиж байгааг хар
  • Мөн бусад анхааруулах тэмдгүүд ажиллаж байгаа эсэхийг шалгах зүйтэй.

Машины унаж үзээд эзэмшигчээс нь засвар үйлчилгээ хийлгэсэн түүхийн талаар сайн лавлаж асуух хэрэгтэй.

Машин техникийн үзлэгт орсон эсэхийг шалга

Хэрвээ танд машин таалагдаж байвал техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрвээ танд шалгаж өгөх хүн байхгүй бол ойрын машин засварын газарт очиж болно.

Үнээ тохир

Хэдий орчимд машин сонирхож байгаагаа хэл. Машинуудыг үзээд явж байгаагаа хэл арай доогуур үнэ санал болго. Хэрвээ 2 талын үнэ санасан хэмжээнд хүрвэл сайн. Нөгөө тал хэлэлцэж тохиролцох тал дээр дурамчхан байдгийг анхаарна уу

Таныг болсныг нотлох цаасны ажлыг дуусга

Та өөрт ойр нотариатын газар очин машин авсан, худалдсан гэсэн бичиг үйлдсэнээр та хүссэн машинаа унаад явах боломжтой болно.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ