mn en kr

2018-10-02 03:38:48

Машин тоног төхөөрөмжүүд аюулгүй, зөв ашиглаж чадвал маш давуу талтай. Машин тоног төхөөрөмж ашиглах нь цаг хугацааг хэмнэдэг ч том гэмтэл осол гарах аюултай. Доор ажлын байранд машин тоног төхөөрөмжийг аюулгүй, зөв ашиглах зөвөлгөөг хүргэж байна.

1. Хамгаалалтын машин тоног төхөөрөмжийг хэрэглэх

Хамгаалалтын машин тоног төхөөрөмж ажилтныг аюулаас хамгаалдаг учир их чухал. Эргэдэг эд анги, олон үйлдэлтэй тоног төхөөрөмж гэх мэт хүний ажлыг хөнгөвчилдөг.

2. Шаардлагатай хамгаалалтын хувцасыг байнга өмс

Хүнд даацын машин тоног төхөөрөмж болон түүний хажууд байх нь хамгаалалтын хувцас өмсөхийг шаардагддаг. Ямар ч үед, хамгаалалтын хувцас өмсөх нь учиртай. Жишээ нь танд хамгаалалтын нүдний шил хэрэгтэй болсон бол энэ нь том машинаас нисэж ирэх аюулаас хамгаална. Ажлын байран дээр хамгаалалтын хувцас өмсөх нь ямагт зөв шийдэл.

3. Ажиллагаатай байгаа машин тоног төхөөрөмжийг засхыг оролдох хэрэггүй

Хүнд даацын машин ажиллаж байгаа үед түүнийг засварлаж оролдох хэрэггүй. Ажиллагаатай байх үед нь аль нэг хэсэгтхүрэх нь ямарваа нэг гэмтэл үүсэх шалтгаан болдог.

4. Сургалтанд суугаагүй бол машиныг ашиглах хэрэггүй

Хүнд даацын машин тоног төхөөрөмж нь аюулгүйн сургалтыг амжилттай дүүргэсэн байхыг шаарддаг. Тухайн машиныг хөдөлгөж байсан хүнээс зааварчилгаа авах хэрэгтэй. Хэрвээ та тусгай сургалтанд хамрагдаагүй машин тоног төхөөрөмжийг хөдөлгөх тохиолдолд өөрийгөө болон эргэн тойрны бүх хүмүүсийг аюулд унагана гэсэн үг юм. Эдгээр хүнд даацын машинууд нь маш хүнд гэмтэл учруулах боломжтой байдаг.

Хүнд машин тоног төхөөрөмжүүд хүнд хэцүү ажлыг амархан гүйцэтгэдэг ч тэднээс байнга болгоомжлох хэрэгтэй. Тэд маш аюултай бөгөөд их хэмжээний аюул учруулах боломжтой байдаг.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ