mn en kr

2018-10-02 03:38:26

Барилгын ажилтнаас энгийн фээрмийн ажилтан ч халуун өдөр нарших магадлалтай. Температурын хэмжээ ихсэхийн хэрээр шарх мөн адил нэмэгддэг байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага (OSHA)-ын газраас мэдээлсэнээр жил бүр хэдэн арван ажилтан халуун нөхцөл байдалд ажилласнаас болон амь алдах эсвэл өвчин тусч байгаа гэнэ. Амиа алдсан ажилчдын 3-ны 1 нь халуун нөхцөл байдалд ажилласнаас болсон байдаг бөгөөд гадна нөхцөлд ажилдаг ажилтан бүр халууны аюулд өртөх магадлалтай.

Хэдийгээр зуны улирал дуусаж байгаа ч, цаашид халуун өдрүүд гарах нь тодорхой. Та болон таны ажилтан халуунтай хэрхэн тэмцэх талаар 5 аргачлалыг танилцуулж байна.

Шингэн нөхөх

Халуун нөхцөлд хөлс их гардаг. Их хөлрөх тусам тэр хэмжээгээрээ шингэн алдагдана. Таны бие гаднаас хүлээж авч байгаа уснаас илүү усыг биедээ шингээснээр хөлрөлт үүсдэг бөгөөд энэ нь зун гардаг ажлын байрны өвчлөлийн суурь болдог. Шингэн алдсанаар бие сульдах, толгой эргэх, ам хатах, билчин цочрох, толгой өвдөх, ухаан алдах шинж тэмдэг илэрдэг. Заримдаа шингэн ихээр алдсан үед өндөр халуурах тохиолдол байдаг. Шингэн алдхаас сэргийлхийн тулд 15 минут болгон шингэн зүйл уух хэрэгтэй.

Наранд түлэгдэхгүй байх

Далайн эрэгт очдог хүмүүсийн хувьд наранд түлэгдэх нь асуудал биш, гэхдээ зуны улиралд гааа ажиллах ажилчдад ихээхэн аюултай. Наран түлэгдсэнээр маш хүчтэй таагүй байдлыг бий болгодог.

Өөрийн биеийн дулааныг удирдах

Халуунд цохиулах нь хүний амь насанд халтай. Халуунаас үүсэх харвалтын шинж тэмдэгүүд зан ааш өөрчлөгдөх, ухамсартай сэтгэн бодох чадвар алдагдахмөн даралт ихсэх зэргээр илэрдэг. Үүнээс сэргийлхийн тулд тодорхой давтамжтайгаар сэрүүн газар байж биеийн халууныг буулгах хэрэгтэй.

Нойтон үед халтирна

Хэт их хөлрөх нь ажлын ачаалал, стресст орохоос гадна өөр төрлийн ажлын байрны гэмтэл үүсгэдэг. Гарын хөлрөлт гар эсгэлт, юм унагааснаас үүдэх шарх зэргийг бий болгох магадлалтай. Сүүлийн үеийн ажлын бээлий нь наалдамхай түрхлэгтэй болсон бөгөөд энэ нь аюулгүй байдлыг хангасан байдаг. Хэрвээ та хэт халуун орчинд ажилдаг бол ийм бээлий хэрэглэхийг зөвлөж байна.

Хамгаалалтын зүйл хэрэглэх

Нарны хурц гэрэл арьсийг түлхээс гадна нүдний хараанд нөлөөлдөг. Тусгай хамгаалалтын нарны шил зүүж хэвших хэрэгтэй.

Хүмүүсийн халууныг хүлээн авах чадвар янз бүр байдаг. Энэ нь шинэ ажилтан, хуучин ажилтан гэсэн байдлаар ч ялгарч байхыг үгүйсгэхгүй.


-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ