mn en kr

2018-10-02 03:38:02

Халтирах, бүдрэх, унах нь ажлын байран дахь хамгийн их гардаг гэмтлүүд юм. Эдгээр гэмтлүүдээс үүсэх зардал маш өндөр байдаг бөгөөд дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.

1. Ажлын талбар дээрх чийгтэй байдлыг үгүй хийх

Ажлын талбар чийгтэй, нойтон байвал аливаа осол гэмтэл гарах магадлал өндөр байдаг тул байдаг боломжоороо хуурай цэвэр байлгах хэрэгтэй. Хэрвээ та халтирах нөхцөл байдлыг анзаарсан бол өөр ажилтан ирж цэвэрлэхийг хүлээх хэрэггүй, өөрөө зөв гэсэн зүйлийг хийж цэвэрлэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, халтирах боломжтой талбар дээр сэргийлэх тэмдэглэгээ байршуулж бусдыг гэмтлээс хамгаалах шаардлагатай.

2. Хажуугийн зам болон явган хүний замын саадыг арилгах

Хүмүүс орчин тойрондоо 100% анхааралтай байж чададгүй. Тэд нэг бол гар утсандаа анхаарал хандуулсан эсвэл анхаарал сарнисан байх үедээ замдаа байгаа зүйлийг анзаарахгүй аюулд орох магадлал өндөр байдаг. Тиймээс замыг байнга цэвэр, саадгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

3. Ажлын талбарын аюултай нөхцөлийг мэдээлж байх

Ажилчид ажлын байраа өөрийн орон байр шигээ байлгаж чадаж байвал тодорхой урамшуулал үзүүлэхэд зүгээр. Тэднээс ажлын байраа тогтмол цэвэрлэн аюулаас сэргийлж байхыг зөвлөж байх хэрэгтэй. Хэрвээ таны ажилтан аюултай байж болохуйц талбар анзаарвал хянагч дээр очин мэдээллэж байгаа эсэхийг хянаарай.

4. Ажлын бүх талбарт зохих гэрэлтүүлэг байх

Зохих гэрэлтүүлэгтэй талбарт унах бүдрэх асуудал бага гардаг. Тухайн талбарт гэрэлтүүлэг муу байвал ажилчид гэмтэх эрсдэлтэй байдаг.

 

-Монгол Даатгалаас танд эрсдэлийн зөвлөгөөг хүргэв-

Ажилтантай холбогдох

Та өөрийн нэр, утас, имэйлээр үлдээснээр манай ажилтан тантай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ