Түгээмэл асуулт, хариулт



Түгээмэл асуулт, хариулт


Нөхөн төлбөртэй холбоотой асуултууд

      1. Зам тээврийн ослын үед ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

  • 1-р алхам: Замын цагдаагийн 102, 124 утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох
  • 2-р алхам: Монгол даатгал ХХК-ийн 1800-1990 дугаарын утсанд дуудлага өгч үзлэг хийлгэх
  • 3-р алхам: Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах
  • 4-р алхам: Осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө. Үүнд:
    • Замын цагдаагийн ослын акт, тодорхойлолт
    • Холбогдогч талуудын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Жолооны үнэмлэхний хуулбар
    • Хохирлын үнэлгээний тайлан
    • Даатгалын гэрээ
    • Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот
    • Шаардлагатай бол онцгой байдлын газар, шүүх эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, акт

      2. Хэд хоногийн хугацаанд шийдвэрлэгдэх вэ?

Нөхөн төлбөрийн материалыг бүрэн гэж хүлээн авсанаас хойш хохирлын хэмжээнээс хамааран ажлын 3-22 хоногт багтаан шийдвэрлэнэ.

      3. Зам тээврийн осол гаргаад цагдаад хураалгасан бичиг баримтаа хэрхэн авах вэ?

  • Монгол даатгал ХХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрэн хүлээлгэж өгсөн тохиолдолд ажилтан нь НӨХӨН ТӨЛБӨРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВСАН ХУУДАС-ийг харилцагчид өгнө. Энэ нь хохирлыг шууд барагдуулсан баримт бичиг биш бөгөөд бүрдүүлсэн материалыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нягтлан шалгаснаар нөхөн төлбөрийг олгох боломжтой.
  • Осолд холбогдогч талууд бичиг баримтын тал дээр ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгосны дараагаар санхүүгийн баримтыг авах боломжтой.

      4. Нөхөн төлбөр 100% олгогдох уу?

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд жолоочийн даатгалын тухай хуулийн “5.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна”, “5.3. Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үйл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэж зааснаар бүрэн даатгуулсан тохиолдолд таны буруутай үйлдлээс учирсан хохирлыг хуулинд заасан хариуцлагын хэмжээнд багтаан 100% барагдуулна.
  • Сайн дурын даатгалын хувьд даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага байгаа эсэхээс хамааран нөхөн төлбөрийг олгох болно.
  • Эд хөрөнгийн даатгалын хувьд даатгалын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээ гэж байдаг. Хэрэв даатгалын зүйлийн үнэлгээ тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс бага тохиолдолд Даатгалын үнэлгээ/Зах зээлийн үнэлгээ харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцож олгоно.

  • Даатгалын үнэлгээ гэж юу вэ?

    Даатгалын гэрээг байгуулахад Даатгагч болон даатгуулагч талууд харилцан тохиролцож, тогтоосон үнэлгээ

    Зах зээлийн үнэлгээ гэж юу вэ?

    Даатгалын зүйлтэй ижил төрлийн шинж чанартай, ашиглалтын зорилго, хөрөнгийн элэгдлийн хувьд ойролцоо эд хөрөнгийг тухайн үед даатгалын зүйл оршин байгаа нутаг дэвсгэрт худалдах, худалдан авч болох үнийг хэлнэ.

      5. Үнэлгээний байгууллагаас тогтоосон дүн засварын зардалд хүрэхгүй байна. Одоо яах вэ?

Үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тооцон гаргах эрх бүхий байгууллага юм. Хэрэв та үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөр үнэлгээний байгууллагад хандаж дахин үнэлгээ хийлгэх эрхтэй.

      6. Нөхөн төлбөр авснаар миний даатгал хүчингүй болох уу?

Хүчингүй болохгүй. Ердийн даатгал нь хуулийн дагуу 1 жилийн Ихэнх даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай хийгдсэн байдаг ба жолоочийн заавал даатгалаар гэрээний хугацаанд хохирлын тоо буюу даатгалын тохиолдлын тоог хязгааргүйгээр тогтоосон байгаа, харин хөрөнгийн даатгалын хувьд нөхөн төлбөрийн дээд хэмжээ даатгал хийлгэх үеийн үнэлгээгээр хязгаарлагдана.

      7. Сольж байгаа сэлбэгээ заавал хураалгах ёстой юу?

Хохиролын үнэлгээний тайланд эд, анги болон даатгалын зүйл бүхлээр нь солихоор үнэлэгдсэн бол нөхөн төлбөрийг олгож, тухайн эд ангийн эзэмших эрх даатгалын компанид шилжинэ.

      8. Би танайд тээврийн хэрэгслийн даатгалтай өөр хүний буруугаас болоод миний машинд хохирол учирчлаа. Одоо би яах вэ?

  • Жолоочийн даатгалын тухай хууль гарснаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх ёстой бөгөөд таньд учирсан хохиролыг буруутай талын хариуцлагын даатгалаар 100% барагдуулах болно.
  • Хэрэв таны машинд хохирол учруулсан 3дагч этгээд хариуцлагын даатгал байхгүй бол та өөрийн буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг даатгуулагчид шилжүүлснээр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулж болно. / МУ-ын Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7/

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫН АСУУЛТ

      1. Даатгал хийлгэхэд шаардагдах зүйл юу юу байх вэ?

Даатгал хийлгэхэд автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн мэдээлэл болон тээврийн хэрэгсэл байх шаардлагатай. Даатгалд хамрагдаж буй тухайн тээврийн хэрэгслийн зургыг авч баталгаажуулдаг учир зайлшгүй байх хэрэгтэй.

      2. Даатгалын хураамж хэдэг төгрөг болдог вэ?

Тээврийн хэрэгслийн даатгалын хураамж тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болон та өөрийн тээврийн хэрэгслийг хамгаалах эрсдлийн төрлөөс хамааран харилцан адилгүй болдог. Манайх тээврийн хэрэгслийн Класс1, Класс2 , Класс3 гэсэн сонголтуудтай бөгөөд хураамжын хувь 0,8-3,8%-н сонголт байгаа. Энд дарж даатгалын хураамжаа тооцоолно уу.

      3. Нэмэлт тоноглолыг даатгалд хамруулж болдог уу?

Нэмэлт тоноглолыг даатгалд хамруулж болно. Ингэхдээ тээврийн хэрэгслийн үнэлгээн дээр нэмэлт тоноглолын үнийг нэмсэн дүнгээс хураамж бодогдоно.

      4. Тээврийн хэрэгслийн даатгалыг бусдад шилжүүлэх боломжтой юу?

Та өөрийн тээврийн хэрэгслийг бусдад зарсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийн даатгалын шинэ эзэсшигчийн нэр дээр шмлжүүлэх боломжтой. Ингэхдээ та даатгал хийлгэсэн салбар, нэгж дээр даатгалын гэрээ болон шинэ эзэмшигчийн бичиг баримтын хамт авч очиход болно.

      5. Зогсоол дээр миний машиныг мөргөөд явсан байхад заавал шуурхай албыг дуудах шаардлагатай юу?

Энэ тохиолдолд та заавал манай 1800-1990 болон 7017-0000 дугаарын утас руу залгаж шуурхай албыг дуудах хэрэгтэй. Шуурхай албаны ажилтан ирэх хүртэл эрсдэл гарсан газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байна.

      6. Тээврийн хэрэгслийн даатгал заавал 1 жилийн хугацаатай байдаг уу?

Та тээврийн хэрэгслийн даатгалыг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сараар хийлгэх боломжтой.

      7. Өөр жолооч барих үед тээврийн хэрэгслийн даатгал дээр тухайн хүний нэрийг бичүүлэх хэрэгтэй юу?

Тээврийн хэрэгслийн даатгал нь жолоочийн хариуцлагын даатгал дээр нэр бичигдсэн хүмүүст үйлчилдэг учраас жолоочийн хариуцлагын даатгал дээрээ тухайн хүний нэрийг бичүүлэх хэрэгтэй.

      8. Тээврийн хэрэгслийн даатгалаар нөхөн олговор ганц удаа авдаг уу?

Та даатгалын хугацаанд нөхөн төлбөр хэдэн удаа ч авах боломжтой. Ингэхдээ нөхөн олговор авсны дараа үнэлгээ сэргээлт хийж явах хэрэгтэй.

      9. Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн тохиолдолд хэдэн төгрөг хүртэл нөхөн олговор олгодог вэ?

Таны тээврийн хэрэгслийн үнэлгээ нь нөхөн төлбөр авах дээд хэмжээ болдог. Гэхдээ хохирлын үнэлгээ гаргадаг байгууллагаас гарсан хохирлын үнэлгээний дагуу нөхөн төлбөр олгогддог ба үүнээс таны сонгосон тээврийн хэрэгслийн даатгалын төрөл өөрийн хүлээх хариуцлагын хувь байгаа бол үүнийг хассан дүнг олгодог.

      10. Жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал 2 нь заавал нэг даатгалын компанид хамрагдах ёстой юу?

Даатгалын компанийг та сонгох учир 2 даатгал 2 өөр даатгалын компанид хийлгэх боломжтой.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

      1. Жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах уу?

Жолоочийн даатгалын хуулинд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэл өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдана гэсэн заалтын дагуу бүгд жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдана.

      2. Жолоочийн хариуцлагын даатгал нь ямар тохиолдолд үйлчлэх вэ?

Жолооч хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлээс болж үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан тохиолдолд бусдын хохирлыг барагдуулах даатгал юм.

      3. Гэрээнд нэмэлт жолооч бичүүлэхэд хэдэн төгрөг болдог вэ?

Гэрээнд нэмэлтээр жолооч бүртгүүлэх тохиолдолд тухайн жолоочийн нас, даатгалд хамрагдсан жил, урд нь нөхөн төлбөр авч байсан эсэхээс хамаараад зөрүү гарахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв тухайн жолооч 25 нас хүрээгүй жолооны туршлага 3 жил хүрээгүй тохиолдолд зөрүү хураамж гарна.

      4. Жолоочийн хариуцлагын гэрээ бусдад шилжүүлж болдог уу?

Тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлээд даатгалыг мөн шилжүүлж байгаа тохиолдолд тухайн гэрээг шилжүүлэх боломжгүй. Харин өөрийн даатгалын буцаалтыг хийж ашигласан хоногын хураамжыг буцаан авч шинэ гэрээ руу шилжүүлэх боломжтой. Шинэ гэрээ нь тухайн өдрөөс жилийн хугацаатайгаар хийгдэх болно.

      5. Даатгалын буцаалт хэрхэн хийх вэ?

Тээврийн хэрэгслийг бусдад зарсан болон шилжүүлсэн тохиолдолд даатгалын гэрээг / эх хувиар/ болон даатгуулагчийн бичиг баримтын хамт манай салбар нэгж дээр авчран цуцлалт хийлгэх боломжтой.

      6. Байгууллагын нэр дээрх даатгалын буцаалтыг хийхэд бүрдүүлэх бичиг баримт юу байх вэ?

Даатгалын гэрээ / эх хувь/, тухайн байгууллагын гэрээ цуцлах албан бичгийн хамт авчран гэрээ цуцлалт хийлгэх боломжтой.

      7. Даатгалыг сарын хугацаатай хийх боломжтой юу?

Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал нь хуулийн хүрээнд 1 жилийн хугацаатай хийгддэг бол Монгол улсын нутаг дэвсгэрээр дайрч буй тээврийн хэрэгслийн Дамжин өнгөрөх даатгал нь 1-6 сарын хугацаатай хийгдэж болдог.

      8. Мэргэшсэн жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстой юу?

C болон D ангыллын тээврийн хэрэгсэл жолооддог жолооч бүр мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдах ёстой.

      9. Би өөрийн нэр дээр 5 тээврийн хэрэгсэлтэй юм. Энэ тээврийн хэрэгсэл бүр дээр даатгалд хамрагдсан байх шаардлагатай юу?

Таны нэр дээрх 5 тээврийн хэрэгсэл бүгд зам тээврийн хөдөлгөөнд оролцдон бол бүх тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах ёстой. Хэрэв даатгалд хамрагдаагүй үед зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн торгуулиар торгуулдаг.

      10. Нөхөн төлбөр авсан тохиолдолд дараагийн гэрээний хураамжид нөлөөлөх үү ?

Та нөхөн төлбөр авсан тохиолдолд дараагийн байгуулах гэрээний хураамж даатгалын тохиолдлын тоогоор тодорхой хувиар нэмэгддэг. Мөн нөхөн төлбөр нь тухайн эрсдэл гарсан тээврийн хэрэгсэл дээр бус жолооч дээр мэдээлэл бүртгэгддэг.

Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын асуулт

      1. Даатгал хийлгэхэд шаардагдах бичиг баримт юу вэ?

Даатгуулагчийн гадаад паспорт эсвэл гадаад паспорты хуулбар байхад болно.

      2. Даатгал хийлгэхэд тухайн хүн заавал өөрийн биеэр байх шаардлагатай юу?

Даатгуулагч ирэх боломжгүй тохиолдолд даатгуулгчийн гадаад паспорт эсвэл гадаад паспорты хуулбарыг авчран гэрээ хийлгэж болно.

      3. Даатгал хийлгэсний дараа аялах өдөр солигдсон тохиолдолд гэрээг цуцлах уу?

Аялах өдөр солигдсон тохиолдолд даатгал хийлгэсэн салбар нэгж дээр даатгалын гэрээг эх хувиар авч очин даатгалын хугацааг солиулж бичүүлэх боломжтой.

      4. Аялалын виз олгогдоогүй тохиолдолд даатгалаа яах вэ?

Тухайн орны элчин сайдын яамнаас таны визанд татгалзсан хариу өгсөн бол даатгалын гэрээг эх хувиар нь даатгуулагчийн гадаад паспортны хамт авчран гэрээг цуцлуулж төлсөн хураамжыг буцааг авах боломжтой.

      5. Бага насны хүүхэд хөнгөлттэй юу?

Бага насны хүүхдэд зориулсан хөнгөлөлт урамшуулал байхгүй боловч тухайн хүүхэдтэй хамт явж буй гэр бүлийн гишүүд хөнгөлөлт авах боломжтой.

      6. Өндөр настай хүмүүсийн хураамж бусадтай адилхан уу?

Даатгуулагч 71-79 настай бол хураамж 2 дахин, 80-84 настай бол хураамж 2,5 дахин тус тус өсч бодогддог байгаа.

      7. Даатгалд ямар ямар эрсдэл хамаардаг вэ?

Гадаадад зорчин явагч иргэдийн амь нас, эрүүл мэнд болон

  • Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг эмчилгээний зардал
  • Ачаа тээш хоцрох
  • Алдагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлсийн байгаа газрийг тодорхойлох болон тээвэрлэн хүргэх
  • Нислэг хойшлогдох
  • Гадаад паспортоо хаяж гээгдүүлэх
  • Баталгаа гаргах үйлчилгээ
  • Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох үйлчилгээ гэсэн эрслүүд уг даатгалын эрсдэлд хамрагдана

      8. Даатгалын тохиолдол гарсан тохиолдолд бүрдүүлэх материал юу юу байх вэ?

  • Гэрээт баталгаа /эх хувь/
  • Эмчлэгч эмчийн дүгнэлт /эх хувь/
  • Эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн тодорхойлолт
  • Нэхэмжлэх эсвэл төлбөр төлсөн баримт
  • Бусад нэмэлт шаардлагатай материал

      9. Даатгалын тохиолдол гарсан тохиолдолд хэрхэн холбоо барих вэ?

Даатгалын тохиолдолд гарсан тохиолдолд та доорх утас болон и-мэйл хаягаар холбогдож болно.


Хайх зүйлээ бичнэ үү