Давхар даатгал



Давхар даатгал


Монгол Даатгал компани нь өнөөдрийн байдлаар

  • Эд хөрөнгө,
  • Агаарын хөлгийн иж бүрэн даатгал,
  • Нефтийн бүтээгдэхүүн,
  • Олон улсын болон дотоодын ачаа тээврийн даатгал,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ,
  • Байгууллагын хариуцлагын даатгал,
  • Гадаадад зорчигчийн даатгал
  • Олон улсын эрүүл мэндийн зэрэг стандарт даатгалын төрлүүдээр дэлхийн өндөр нэр хүнд бүхий давхар даатгагчдад шууд болон тэргүүлэх зэргийн брокер компаниудаар дамжуулан өөрийн багцаа давхар даатгуулан, эрсдэлээ шилжүүлэн удирдаж  ажиллаж байна.

Бид хүлээн авсан эрсдлээ үнэлэн, шинжилгээ хийж, өөрийн төлбөрийн чадвар эдийн засгийн чадавх болон макро эдийн засгийн өөрчлөлт, хандлагатай уялдуулан дэлхийн томоохон, нэр хүндтэй давхар даатгагч нарт эрсдэлийн багцаа Трити буюу гэрээт, факультатив буюу гэрээ нэг бүрчлэн давхар даатгуулдаг.


ТРИТИ

Бид жил бүр Трити давхар даатгалын гэрээний гүйцэтгэл, үр дүнг дүгнэж компанийнхаа эрсдэлийн удирдлагыг сайжруулсаар байна. Компанийн багцын гүйцэтгэлийг шинжилсний үндсэн дээр 2013 оноос 10.3 тэрбум төгрөг хүртэлх гамшгийн хамгаалалт бүхий Трити гэрээг Монгол улсад анх удаа худалдаж авлаа. Энэхүү Трити гэрээний давхар даатгагч нь дэлхийн тэргүүлэх мэргэжлийн давхар даатгалын компани Hannover Re бөгөөд уг гэрээ нь манай эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна, харилцагчдад хамгийн найдвартай, өндөр түвшний даатгалын хамгаалалт болон түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангаж байна.

ФАКУЛЬТАТИВ

Бид мөн дэлхийн тэргүүлэх давхар даатгалын брокер компаниуд болох AON, Marsh, Willis, JLT, UIB –аар дамжуулан дэлхийн даатгалын томоохон зах зээл Английн Lloyd’s-ын  синдикатууд, Munich Re, Hannover Re, XL Group Plc, AIG, HDI Gerling industrie Versicherung AG; Sompo Japan Nipponkoa Insurance, Royal and Sun Alliance Insurance Plc, Mitsui Sumitomo Co.Ltd, Swiss Re, Allianz Global Corporate ( Specialty), Liberty Mutual Insurance Eurpore Limited, Zurich Insurance Group, Mapfre Asistencia Co.Ltd, зэрэг олон улсын үнэлгээний A.M.Best, Standard & Poors, Fitch rating зэрэг байгууллагуудаас А үнэлгээ бүхий өндөр нэр хүнд, туршлагатай давхар даатгалын компаниудтай хамтран, даатгуулагчдынхаа эрсдэл, үйл ажиллагааны онцлог тус бүрт тохирсон хамгийн найдвартай даатгалын хамгаалалт, эрсдэлийн удирдлагын үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.



Бид даатгалын зах зээлд мэргэжлийн, шинэлэг даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын нэр хүндтэй давхар даатгагчдын хамгаалалттайгаар даатгуулагчиддаа харилцагчийн халамжийн үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаг нь бидний давуу тал билээ.

Та бүхэнд таны эрсдэлийг олон улсын хэмжээнд тараан байршуулж найдвартай хамгаалалт бүхий эрсдэлийн удирдлагын иж бүрэн цогц үйлчилгээг санал болгож байгаадаа БИД баяртай байна.


Хайх зүйлээ бичнэ үү