mn en kr

Мэдээ мэдээлэл


ХАРИЛЦАГЧАА ДЭЭДЛЭН ХҮНДЭЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МОНГОЛ ДААТГАЛЧУУД НЭГДЭН ЧУУЛЛАА

2017-12-18 07:54:56

Даатгалын салбарын тэргүүлэгч Монгол Даатгал ХХК-ын уламжлал болсон нэгэн үйл ажиллагаа болох “НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2017” нь “Өрнүүн их түүхтэй, Амжилт дагуулсан 2017” уриатайгаар энэ сарын 12-16ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Компанийн нийт ажиллагсдыг хамарсан энэхүү чуулган нь даатгалын салбарын хөгжлийг хурдасгах, харилцагч, даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, улмаар цаашдын төлөвлөгөө тодорхойлох зэрэг олон зорилгын дор нэгдэн чуулдаг билээ.

Монгол даатгал ХХК -ын өнгөрч буй 2017 онд хийгдсэн ажлуудаас онцгойлон дурдвал:
ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог Даатгалын салбарт амжилттай хэрэгжүүлж батламжаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий хөндлөнгийн аудит болох PECB байгууллагаар баталгаажуулав.

ОХУ-н ТОП 10-т багтдаг төрийн өмчит ВТБ даатгал компанитай хамтран цоо шинэ “АМГАЛАН” даатгалын бүтээгдэхүүн болох хорт хавдрын эрсдэлийн даатгалыг гаргаж байгаа бөгөөд энэхүү даатгалд даатгуулснаар Хорт хавдрын аль ч өвчлөл, аль ч шатанд илэрснээс үл хамааран бүрэн эмчилгээ хийлгэх боломжийг ард иргэддээ олгож эхэллээ.

Мөн харилцагч нарын эрэлт хэрэгцээнд суурилан “Буухиа даатгал” хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь цаг зав хомс өнөөгийн нийгэмд нүдээ олсон үйлчилгээ болсон хэмээн харилцагчид маань өндрөөр үнэлж байна.


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ