mn en kr

Мэдээ мэдээлэл


ХОРТ ХАВДРЫН ЭРСДЭЛИЙН “АМГАЛАН” ДААТГАЛ

2017-12-12 06:34:44

Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаа нь тэр хэмжээгээр хүмүүст учрах санхүүгийн дарамтыг ихэсгэж байна. 2016 оны байдлаар нийт 21 029 хорт хавдартай хүн бүртгэгдсэн бөгөөд 5991 нь шинээр илэрсэн тохиолдолд байна. Энэ нь нийт хүн амын 0.67% нь хорт хавдраар өвчилсөн нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр тоонд орж байна. Хорт хавдартай тохиолдлын 39.1% нь элэгний хорт хавдрын эзэлж байгаа ба энэ нь Монголчууд бидний амьдралын буруу хэв маяг, архи тамхины хэт их хэрэглээ зэргээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх хандлагатай байна. Хорт хавдрын эмчилгээ нь урт удаан хугацаагаар хийгддэг, зардал өндөртэй эмчилгээний төрөлд ордог билээ.

Монгол улсдаа салбартаа тэргүүлэгч Монгол Даатгал ХХК нь ОХУ-н ТОП 10-т багтдаг төрийн өмчит ВТБ даатгал компанитай хамтран цоо шинэ “АМГАЛАН” даатгалын бүтээгдэхүүн болох хорт хавдрын эрсдлийн даатгалыг гаргаж байгаа бөгөөд энэхүү даатгалд даатгуулснаар Хорт хавдрын аль ч өвчлөл, аль ч шатанд илэрснээс үл хамааран бүрэн эмчилгээ хийлгэх боломжийг ард иргэддээ олгож байна.

Монгол Даатгал ХХК-ийн гаргаж буй энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг хувь хүн, байгууллага аль ч хэлбэрээр авч болох бөгөөд аймаг, дүүрэг бүрт байрлах салбар нэгж,төлөөлөгчөөрөө дамжуулан хүргэхээр төлөвлөж байна.

Хүмүүний амгалангаар жигүүрлэж, Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө


ХАЙХ ЗҮЙЛЭЭ БИЧНЭ ҮҮ