Мэдээ, мэдээлэл


ҮНДЭСНИЙ ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД “ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 05 сарын 31

Эрдэм шинжилгээний хурлын сүүлийн шалгаруулалтад 6 оюутнууд шалгаран илтгэлээ тавилаа. Үүнээс 1-Р БАЙРАНД Даатгалын 3-р төвшний оюутан Б.ЛХАГВА-ОЧИР, Санхүүгийн 3-р төвшний оюутан З.ЭРДЭНЭЧУЛУУН, Эдийн засгийн онолын 3-р төвшний оюутан Э.ТӨРБАТ нарын “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ” сэдэвт илтгэл, 2-р байранд “ХУВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БУЮУ ХОРТ ХАВДРЫН ДААТГАЛ” сэдвээр Санхүүгийн 3-р төвшний Б.ОЮУН-ЭРДЭНЭ, 3-р байранд “ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” сэдвээр Э.МӨНХТӨР, тусгай байранд Санхүүгийн 3-р төвшний оюутан Б.ТҮВШИНЖАРГАЛ, Санхүүгийн 2-р төвшний оюутан М.НАМХАЙРЕНЧИН нар “МОНГОЛ УЛСАД ЦАХИМ СҮЛЖЭЭНИЙ ДААТГАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт тус тус илтгэлүүд шалгарлаа.

Шагналыг 2017 оны 06 сарын 05-нд Үндэсний даатгалын мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн баярын хурал дээр гардуулна.

Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө Монгол Даатгал




Хайх зүйлээ бичнэ үү