Мэдээ, мэдээлэл


МОНГОЛ ДААТГАЛ ХХК БОЛОН ALLIANZ WORDWIDE CARE КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017 оны 06 сарын 21

Монгол Даатгал ХХК нь Олон улсад үйлчлэх эрүүл мэндийн даатгалын давхар даатгагчаар дэлхийд тэргүүлэгч Allianz Worldwide Care компанитай хамтран ажиллахаар Монгол Даатгал ХХК-ын гүйцэтгэх захирал Т.Батзул, Allianz Worldwide Care компанийн төлөөлөгч Crossborder Health Partners компанийн гүйцэтгэх захирал Patrick Leroy нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Allianz Worldwide Partner групп нь Дэлхийн 70 гаруй улс оронд нийт 85 сая харилцагчтай, 147 мянган орчим ажиллагсадтай даатгалын зах зээлд үйлчилгээгээрээ тэргүүлэгч бөгөөд даатгал, хөрөнгийн менежмент, банкны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Үүний нэг томоохон салбар нь Allianz Worldwide Care бөгөөд Монгол Улсад анх удаа 2017 оноос эхлэн Монгол Даатгал ХХК-тай хамтран ажиллаж эхэллээ.

Монгол Даатгал ХХК нь 2010 оноос эхлэн Олон улсын эрүүл мэндийн даатгалыг хэрэгжүүлж эхэлсэн анхдагч даатгалын компаниудын нэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд даатгуулагчид дотоод болон гадаадын 100 000 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болж байгаагийн зэрэгцээ тусламж үйлчилгээ, бүс нутгийн өргөн сонголтой бүтээгдэхүүнийг харилцагч нартаа санал болгож байна.


Хайх зүйлээ бичнэ үү