Мэдээ, мэдээлэл


ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ “SAVE LIFE” ТӨСӨЛД НЭГДЛЭЭ

2017 оны 05 сарын 30

Ирээдүйг итгэлээр хөглөнө уриатай Монгол Даатгал компанийн хамт олон ирээдүй болсон ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ JCI Монгол байгууллага, ЭХЭМҮТ-тэй хамтран “SAVE LIFE” төсөлд Нярайн тасгийн эрчимт эмчилгээний тасгийг Олон улсын эмнэлгийн стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө.

“SAVE LIFE” Төслийн 2017 оны зорилго нь Монгол улсад анхны зөвхөн нярай хүүхдэд (0.5-3.5 кг жинтэй, 28 хоног хүртэлх настай) зориулагдсан мэс заслын орчинг бий болгох юм. Төслөөс хүлээгдэж буй үр дүн бол одоогийн нөхцөл байдал буюу 28 хоногоос дээш настай хүүхдийн мэс заслын тасагт хийгдэж буй нярайн мэс заслыг зөвхөн нярайд зориулсан өрөөнд, зориулалтын тоног төхөөрөмжөөр хийснээр хагалгааны үед болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бууруулах юм.

 

Монголын үрс маш олон болтугай!

Хүрэх ирээдүйг итгэлээр хөглөнө Монгол Даатгал


Хайх зүйлээ бичнэ үү